Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Оросын нефтийн экспорт оны эхний хагаст 4,9 хувь өсчээ


ОХУ-аас гадаадад гаргадаг нефтийн хэмжээ 2016 оны эхний хагаст өмнөх оны мөн үетэй  харьцуулахад 4,9 хувиар нэмэгдэж  өдөрт 5,55 сая баррельд хүрлээ гэж  оросын Эрчим хүчний  яамны эх сурвалжаас Bloomberg мэдээлсэн байна.

Ийм байдлаар гадаадад нефть гаргах хэмжээгээрээ ОХУ энэ жил дээд амжилт тогтоож магадгүй байна. Үүнтэй уялдаад нефть олборлох хэмжээ өнгөрсөн зургадугаар сард  1,14 хувь өсч 10,8 сая баррельд хүрчээ.

ОХУ 2016 оны эхний хагас жилд нийтдээ 127,8 сая тонн нефть гадаадад гаргасан нь өмнөх оныхоос 5,9 хувь өссөн гэж Түлш эрчим хүчний комплексын Диспетчирийн удирдлагын төв мэдээлсэн байна.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан