Ойрын өдрүүдэд нутгийн зүүн хагаст жавартай, хүйтэн салхитай байна
У.Хүрэлсүх: Байгалиа хайрлан хамгаалах хандлага, сэтгэлгээг хойч үедээ өвлүүлэх нь бидний эрхэм үүрэг
Парламентын судалгаа, хөгжлийн хүрээлэн, Монголын Хуульчдын холбоо хамтран ажиллах санамж бичиг байгууллаа
Мастеруудын дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс 3 алт, 2 мөнгө, 3 хүрэл медаль хүртжээ
"Элсэлтийн шалгалт"-ын суудлын хуваарь гарлаа
Улс тунхагласны ойн бөхийн барилдааны цахим бүртгэл эхэллээ
“Болор цом-42” наадамд оролцох найрагчдын нэрс тодорлоо
Циркийн уран нугараач Э.Лхагва-Очир Алтан цомын эзэн боллоо
ГССҮТ болон салбар эмнэлэгт нийт 429 хүн яаралтай тусламж авчээ
Хиймэл оюунд суурилсан кибер халдлагын хохирол 64.4 тэрбум ам.долларт хүрнэ
Евро-2016 эхэлснээс хойш францын цагдаа 1000 гаруй хүнийг саатуулсан
Европын хөл бөмбөгийн аварга шалгаруулах тэмцээн эхэлснээс хойш Францын хууль сахиулагчид нэг мянга гаруй хүнийг саатуулахад хүрсэн гэж Францын Дотоод хэргийн сайд Бернер Казнев “La Provence” хэвлэлд өгсөн ярилцлагадаа тэмдэглэжээ.
“Манай цагдаагийнхан маш их ачаалалтай ажиллаж байна. Тэмцээн эхэлсэн тэр цагаас хойш хууль сахиулагчид нэг мянга гаруй хүнийг саатуулан 600 хүнийг цагдан хорьж, 56 хүнийг шүүлээ” гэж Казнев мэдэгдсэн байна.
Тэмцээний үеэр хэв журам сахиулахаар 90 орчим мянган ажилтан ажилласны 72 мянга нь цагдаа, журам сахиулагч байлаа. Мөн танхайрсан, ялангуяа Марсельд болсон эмх замбараагүй байдлын үеэр хэв журам зөрчсөн 34 хүнийг Францаас албадан гаргасан” гэж сайд тэмдэглжээ.
Европын аварга шалгаруулах хөлбөмбөгийн тэмцээний эхэнд Орос-Английн шигшээ баг Марсельд тоглох үеэр зургадугаар сарын 11-нд орос англи, францын хөгжөөн дэмжигчдийн дунд зодоон болж эмх замбараагүй байдал үүссэнээс 30 гаруй хүн шархдаж бэртсэн юм. Зургадугаар сарын 14-нд Марселийн дэргэд автобусаар зорчиж явсан оросын 43 хөгжөөн дэмжигчийг францын хууль сахиулагчид саатуулсан. 16-ны өдөр тэдний гурвыг нь 1-3 жилээр хорих ялаар шийтгэж францын нутагт хоёр жилийн хугацаанд нэвтрэх эрхийг нь хассан юм.

0 Сэтгэгдэл