Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Савченко Украйны Батлан хамгаалахын сайд болоход бэлэн гэнэ

Оросын төв телевизийн хоёр сэтгүүлчийг хөнөөсөн хэмээн ОХУ-д баривчлагдан хорих ял аваад байсан ч Украины засгийн газрын чармайлтаар суллагдаж Дээд Радагийн гишүүн болоод байгаа украин нисгэгч Надежда Савченко Украины Батлан хамгаалахын сайд болоход бэлэн гэдгээ мэдэгдсэн байна.
Батлан хамгаалах яамны тэргүүн болохыг зөвшөөрөх үү гэсэн сэтгүүлчийн асуултад тэрээр “Зөвшөөрөлгүй яахав” гэж хариулжээ.

Тэрээр хуулийг уян хатан болгож, бодит байдалд илүү ойртуулах гэнэ.Тэр бас батлан хамгаалах салбарыг удирдвал нэгдүгээрт  армийг хууль ёсны болгож илүү үр ашигтай болгоно, хоёрдугаарт Украины зэвсэгт хүчнээс бүхий л авлигачдыг зайлуулах гэнэ. Савченко эндээ Краматорскийн нисэх буудлын цэргийн ажиллагааны үеэр нэг группыг хурандаа, нөгөөг хошууч, гуравдахийг ахмад удирдаж байсан, ганцхан ахмад л өөрийнхөө хэсгийг авч гарсан гэж ярьжээ.

Үүний өмнө Надежда Савченко бас Ерөнхийлөгчийн  сонгуульд нэр дэвшвэл 100 хувиар ялна гэж мэдэгдэж байсан юм.

Оросын сэтгүүлчдийг хөнөөсөн гэдэг хэргийнхээ төлөө тэрээр ОХУ-ын хуулиар 22 жил хоригдох ял аваад байсан ч амь үрэгдэгсдийн ээжүүд өршөөл хүссэнээр ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин өршөөл үзүүлж Украин улсад эргүүлэн өгсөн юм.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан