Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Азербайжан Монголын хооронд агаарын нислэг нээнэ


Азербайжан улс, Монголын иргэний агаарын тээврийн байгууллагууд хоёр улсын хооронд зорчигч болон ачаа тээврийн нислэг үйлдэх шинэ шугам нээхээр тохиролцлоо гэж Азербайжаны иргэний агаарын тээврийн алба мэдээллээ.

Хоёр талын иргэний агаарын тээврийн байгууллагын төлөөлөгчид  энэ сард Улаанбаатар хотноо энэ талаар ярилцан тохиролцсон байна.

“Хэлэлцээрийн үр дүнд хоёр улсын засгийн газар хоорондын “Агаарын харилцааны тухай” хэлэлцээрийн төслийг дэмжиж протоколд гарын үсэг зурсан. Энэ нь хоёр орны хооронд зорчигч, ачаа тээврийн нислэг эхлэл болно” гэж уг мэдээлэд дурдсан байна хэмээн interfax.az мэдээлжээ.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан