Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Сургуулиуд оюутны хяналтын тоог баталж эхэлжээ

Их, дээд сургуулиудын элсэгчдийн бүртгэл шувтрах шатандаа явна. Өөрөөр хэлбэл, ирэх сарын 2-ноос ихэнх сургуулийн бүртгэлийн хугацаа дуусгавар болох юм. Энэ цаг үетэй зэрэгцэж их, дээд сургуулиудын Удирдах зөвлөл хуралдан оюутнуудынхаа хяналтын тоог баталж буй.

Энэ жилээс эхлэн Боловсролын тухай хуульд өөрчлөлт оруулж БСШУ-ы сайд баталдаг байсан хяналтыг тоог тухайн сургуулийн Удирдах зөвлөлийнхнөөр шийдүүлдэг болсон. Тодруулбал, тус хуулийн 7 дугаар зүйлд их, дээд сургууль, коллежийн элсэгчдийн тоог боловсролын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагаас тогтоосон шаардлага, дээд боловсролын сургалтын орчны болон холбогдох бусад стандартад нийцүүлэн дээд боловсролын сургалтын байгууллагын удирдах зөвлөл тогтооно” гэж заасан. Энэхүү хэсгийг энэ оны дөрөвдүгээр сарын 14-нд өөрчлөн найруулсан байна. Тиймээс дээрх хуулийн дагуу МУБИС-ийн Удирдах зөвлөлийнхөн хэлэлцээд 3235 хүүхэд элсүүлэхээр болсон байна. Харин АШУҮИС оюутан элслүүлэх хяналтын тоог дараахь байдлаар тогтоосон байна.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан