Ойрын өдрүүдэд нутгийн зүүн хагаст жавартай, хүйтэн салхитай байна
У.Хүрэлсүх: Байгалиа хайрлан хамгаалах хандлага, сэтгэлгээг хойч үедээ өвлүүлэх нь бидний эрхэм үүрэг
Парламентын судалгаа, хөгжлийн хүрээлэн, Монголын Хуульчдын холбоо хамтран ажиллах санамж бичиг байгууллаа
Мастеруудын дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс 3 алт, 2 мөнгө, 3 хүрэл медаль хүртжээ
"Элсэлтийн шалгалт"-ын суудлын хуваарь гарлаа
Улс тунхагласны ойн бөхийн барилдааны цахим бүртгэл эхэллээ
“Болор цом-42” наадамд оролцох найрагчдын нэрс тодорлоо
Циркийн уран нугараач Э.Лхагва-Очир Алтан цомын эзэн боллоо
ГССҮТ болон салбар эмнэлэгт нийт 429 хүн яаралтай тусламж авчээ
Хиймэл оюунд суурилсан кибер халдлагын хохирол 64.4 тэрбум ам.долларт хүрнэ
Эрдэнэтээс олсон 0,5 тэрбумаар оросууд нутагтаа үйлдвэр барина гэнэ
ЗӨВ ШҮҮ
Оросууд “Эрдэнэт” үйлдвэр, “Монголросцветмет” компанид тус бүр эзэмшиж байсан 49 хувийн хувьцаагаа зарсан явдал гэнэтийн байгаагүй гэдгийг хэлэх хэрэгтэй. Эрдэнэтийн хувьцааг зарсан явдал нь Өрнөдийн орнуудын эдийн засгийн хориг арга хэмжээтэй шууд холбоотой гэж болно. Хориг арга хэмжээгээр Оросын хувьд стратегийн ач холбогдолтой олон зүйлсийг нийлүүлэхийг хориглосон. Хориг арга хэмжээ үйлчлээд эхлэхээр Орос нь онгоцны хөдөлгүүрээс эхлээд программ хангамж хүртэл маш олон бүтээгдэхүүн, үйлчилгээг гадаадаас худалдан авдаг, тэднээс хамааралтай гэсэн сул талтай нь ил болсон. Үүний улмаас таагүй байдалд орсон ОХУ нь цаашид бүх л салбарт гадаадын хамаарлаас салах бодлого баримтлах болсоны нэг илрэл нь “Эрдэнэт”, “Монросцветмет”-ийн 49 хувьцааг бүгдийг зарж байгаа явдал. Хувьцааг гуравдагч этгээдэд зарах санал 2015 он анх гарч байсан. 2015 онд Оросын тал нь “Эрдэнэт” үйлдвэрийн үйл ажиллагааг илүү ашигтай болгох үүднээс талуудын эзэмшдэг хувийг тус бүр 25 хувь дээр нь 1 хувьцаа хүртэл харилцан багасгаад үлдсэн 50 хувь ба хасах 2 хувьцааг гуравдагч этгээдэд зарах санал гаргаж байсан билээ. Тухайн үед “стратегийн түнш” гэж нэрлэгдэж байсан гуравдагч этгээд нь Эрдэнэтийн хувьцааны 50 хувийн эзэн болсноор Монгол Оросын улс төрийн бодлогын нөлөөнөөс салж, цэвэр бизнест голлон анхаарч эхэлснээр технологийн шинэчлэл явуулах, шинэ хөрөнгө оруулагч татах гэх мэт чухал алхмуудыг алгуурлалгүй явуулж үйлдвэрийг илүү ашигтай ажиллуулах болно гэж Оросын тал өөрийн саналаа тайлбарлаж байсан юм.
Хэрэв Монголын тал энэхүү саналыг нь хүлээн авбал талууд 50 хувийн хувьцаагаа стратегийн түнш гэгдсэн компанид шилжүүлсэн, өөрөөр хэлбэл зарсны төлөө тус бүр 150 сая ам.доллараас багагүй мөнгө авах байх гэж Оросын судлаачид мэдэгдэж байсан. Эрдэнэтийн хувьцааны 49 хувийг эзэмшиж байсан “Ростех” нь ингэж олсон мөнгөөрөө ОХУ-ын нутаг дээр уулын баяжуулах өөрийн гэсэн үйлдвэр барих төлөвлөгөөтэй байгаагаа мэдэгдэж байсан юм. Ростехнологийн Ерөнхий захирал Сергей Чемезов нь энэ тухайд 2015 оны 11 дүгээр сард “Зэс боловсруулах шинэ үйлдвэр байгуулснаар одоо байгаа зах зээл дэх өөрсдийн оролцоог нэмэгдүүлж, цаашлаад шинэ зах зээл дээр гарах боломж олгоно” гэж онцолж байсан байдаг.
Харин долоон сарын дараагаар стратегийн түншид Эрдэнэтийн хувьцааны 50 хувийг шилжүүлэх санаачлагад багагүй өөрчлөлт орж. Монголын талыг хувьцаагаа хувь тэнцүүлэн зарах санаачлага өөрчлөгдөн Оросын тал дангаар эзэмшиж байсан 49 хувиар бүгдийг нь зарлаа. Өөрчлөгдөөгүй зүйл нь гуравдагч этгээд буюу стратегийн түнш. Стратегийн түншээр тодорсон “Монголын зэс”компани нь Эрдэнэтийн төдийгүй “Монросцветмет” компанийн 49 хувийг ойролцоогоор 500 сая ам.доллараар авсан гэж Оросын эх сурвалжууд мэдээлж байна. Энэ наймаа нь “Ростех” компанийн түүхэнд нэг удаад хамгийн их хэмжээний мөнгө төсөвтөө оруулж байгаа явдал гэдгийг тус компанийн төлөөлөгч онцолжээ. Энэ мөнгийг “Ростех” нь 2025 он хүртэл корпорациа хөгжүүлэх стратегийн хүрээнд гүйцэтгэх ёстой болсон олон тооны төслийн санхүүжилтэд зарцуулна гэсэн байна. Өөрөөр хэлбэл ОХУ нь өөрийн нутаг дээрээ өөрийн гэсэн зэс боловсруулах үйлдвэр барихад зарцуулна гэж 2015 онд ярьж байсан нь хэвээр байгаа бололтой.
Иймд төд удалгүй “Эрдэнэт” үйлдвэртэй өрсөлдөх хэмжээний том үйлдвэр ОХУ-ын нутаг дээр баригдана, хүчтэй өрсөлдөгч гарч ирнэ гэдэгт бэлтгэлтэй байх хэрэгтэй болж байна. Гэхдээ Эрдэнэтийн хэмжээний том үйлдвэр баригдтал 4-5 жил шаардлагатай тул 37 жил ажиллах батлагдсан нөөцтэй Эрдэнэтийн багаар бодож 30 жил харьцангуй ашигтай ажиллах боломжтой. Хувьцааны ногдол ашгийн тухайд Оросын сонинууд 2015 онд бичихдээ хувьцааны ногдол ашиг гэж гурван жилийн дотор нийт 140 сая ам.доллар авсан гэсэн байсан. Тэгэхээр 49 хувийн ногдол гэж жилдээ 22 сая ам.доллар авна гэж болно. Хятадын эдийн засгийн өсөлт зогсонги байдалд орсон гэх мэт шалтгааны улмаас зах зээл дээрх зэсийн үнээ унаж байгаа ч компьютер, тв, ухаалаг гар утасны үйлдвэрлэл зогсоогүй цагт зэсийн эрэлт хэзээд байх тул цаашид үнэ нь огцом унахгүй гэж багцаалж болох тул 49 хувийн хувьцааг худалдан авсан “Монголын зэс” компани яаж ч бодсон ашигтай наймаа хийжээ.

0 Сэтгэгдэл
2016.07.01