Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Зөвлөлтийн үлдээсэн өв-Эрдэнэт Монголынх боллоо

 -Эрдэнэт, “Монголросцветмет”-ийн эзэмшдэг хувиа “Ростех” Монголд зарлаа-

Оросын “Ростех” концернын охин компани “РТ-Развитие бизнеса” Монголтой хамтардаг “Эрдэнэт”, “Монголросцветмет”  аж ахуйн нэгжээс өөрсдийн эзэмшдэг 49 хувийг зарсан байна. Дээрх хувийг Монголын зэс корпорац худалдан авчээ. Монголын тал эдгээрийг  0,7 тэрбум ам.доллараар үнэлсэн ч оросын тал өөрийн хувийн төлөө 0,5 тэрбум доллар авах юм гэж “Газета.Ru” сонины эх сурвалж мэдээлж байна.

Төрийн өмчийн “Ростех” корпораци өөрийн охин “РТ-Развитие бизнеса” компани болон монголын Худалдаа хөгжлийн банкны оролцоотой Монголын зэс корпорациуд монгол-оросын хамтарсан уулын баяжуулах “Эрдэнэт” үйлдвэр “Монголросцветмет” нэгдлийг худалдах тухай хэлэлцээрт гарын үсэг зуржээ.

Худалдсан үнийн дүнг яг зарлаагүй ч “РТ-Развитие бизнес”-ийн зүгээс зах зээлийн зарчмаар оросын ч, монголын ч талд ашигтай байдлаар наймаалсан гэсэн байна.

“49 хувийн багцын нийт үнийг зах зээлийн ханш, хувьцааны чанар, хөгжлийн чадавхи зэрэгт нийцүүлсэн. Энэ наймааны дүнд төрийн өмчийн корпораци өөрийнхөө түүхэнд нэг дор хамгийн их мөнгө авч байгаа юм” гэж компани мэдэгджээ.
“Газета.Ru”-гийн эх сурвалж, наймаа хийхэд оролцсон хүн “Эрдэнэт”, “Монголросцветмет”-ийн өөрийн эзэмшдэг хувиа “РТ-Развитие бизнес” 0,5 тэрбум ам.доллараар үнэлсэн гэсэн байна.

Эх сурвалж бас Монголын тал энэ бүх хувьцаагаа 0,7 тэрбум ам.доллараар үнэлсэн гэж эх сурвалж баталжээ. Харин “Ростех” эдгээр байгууллагад өөрсдийн эзэмшдэг хувиа зах зээл дээр сайндаа л 150-200 сая доллараар зарж чадах юм.

“Эрдэнэт” болон “Монголросцветмет”-ийн 49 хувийг худалдсан нь  оросын төрийн өмчийн “Ростех”-д төдийгүй эдийн засагт томоохон наймаа болж байна. Энэ хувьцааг эзэмшиж байх үед бид эдгээрийг удирдах үйл ажиллагааны, хямралын эсрэг, үйлдвэрлэлийн үр ашгийг дээшлүүлэх, үйлдвэрлэлийн үйл явцыг олон улсын сандартад нийцүүлэх талаар иж бүрэн төлөвлөгөө боловсруулсан, энэ  нь ч хувьцааны үнийг өсгөсөн” гэж “РТ-Развитие бизнес”-ийн төлөөлөгч хэлсэн байна.

2015 оны сүүлийн, 2016 оны эхний улиралд нэг тонн зэсийн баяжмалын үнэ 5200 доллараас  4000 доллар хүртлээ унасан. Удаан хугацааны төлөвөөр бол тус үйлдвэрийн олборлож боловсруулдаг хүдрийн хэмжээг жилд 36-40  сая тонноор нэмэгдүүлэх боломж байгаа гэж байна.

“Монголросцвет”, “Эрдэнэт” үйлдвэрүүд 1973, 1978 онд ЗХУ болон БНМАУ-ын Засгийн газар хоорондын хэлэлцээрийн үндсэн дээр байгуулагдсан юм. “Эрдэнэт” үйлдвэр жилд 26 сая тонн хүдэр боловсруулж 530 орчим мянган тонн зэс, 4,5 мянга орчим тонн молибдений концентрат  үйлдвэрлэдэг Ази дахь томоохон үйлдвэрийн нэг. Харин Монголросцветмет нь хайлуур жонш, алт, төмрийн хүдэр олборлодог юм.

2008 оны долдугаар сард хамтарсан үйлдвэрүүдийн 49 хувийг төрийн өмчийн “Ростех” корпорацид шилжүүлсэн бол, 2015 оны дөрөвдүгээр улиралд эднийх өөрийн охин “РТ-Развитие бизнеса” корпорацид шилжүүлж өгсөн юм.

“Зах зээлийн хандлагаас авч үзвэл өнөөдөр хамгийн сайн ч биш, хамгийн муу ч биш ийм цаг. Хятадын түүхий эдийн хэрэгцээний циклийн удаан хугацааны төлөвийг харахад зэсийн эрэлт, үнэ ойрын үед өсөх төлөвтэй байна” гэж “TKC Partners”-ийн шинжээч Андрей Третельников тэмдэглэжээ.

Оросын gazeta.ru сайтад зургадугаар сарын 28-нд Евгения Сазонова, Елена Платонова нар бичжээ.


“Ростех” хамтарсан хоёр аж ахуйн нэгжийнхээ хувийг Монголд зарлаа

Москва. Зургадугаар сарын 28. INTERFAX.RU


Төрийн өмчийн “Ростех” корпораци монголын “Эрдэнэт”, “Монголросцветмет” хамтарсан үйлдвэрүүдэд  өөрийн эзэмшдэг 49 хувиа монголын талд худалдлаа гэж “Ростех” холдингийн хөрөнгө оруулалтын охин компани  “РТ-Развитие бизнес”-ийн мэдээлэлд дурджээ. Аж ахуйн нэгжүүдийг худалдах тухай хэлэлцээрт мягмар гарагт гарын үсэг зурсан байна.

Худалдсан үнийг дурдаагүй ч "РТ-Развитие бизнес" энэ наймаагаа  “Ростех”-ийн түүхэнд нэг дор хамгийн их  мөнгө орж ирж байгаа наймаа” гэж нэрлэсэн байна. Монголын энэ хувьцааг зарснаар “Ростех” 500 сая доллар олох байх гэж үүний өмнө Bloomberg мэдээлж байсан юм.

“Ростех”-ийн хувьд монгол-оросын хамтарсан үйлдвэрүүдэд эзэмшдэг хувиа зарах шийдвэрээ хувьцааны үнийг өсгөх иж бүрэнарга хэмжээ авч, 2025 он хүртэл хөгжүүлэх стартеги төлөвлөгөөнийхөө хүрээнд санхүүгийн нөөц, чадавхийг дээшлүүлэх хэд хэдэн төсөл хэрэгжүүлснийхээ дүнд гаргасан юм гэж мэдээлэлд дурдсан байна.

“Ростех” нь ОХУ-ын ерөнхийлөгчийн 2008 оны долдугаар сарын 10-ны зарлигийн дагуу “Эрдэнэт” үйлдвэрийн 49 хувийг эзэмшиж байгаа юм. Мөн “Монголросцветмет”-ийн ч 49 хувийг зээмшдэг. Харин үлдэх хувь нь монголын төрийн өмчид байдаг юм.

“Эрдэнэт” нь монголын зэсийн түүхий эд үйлдвэрлэлийн томоохон үйлдвэр. Хамтарсан үйлдвэрийн түүхий эдийн суурь нь Эрдэнэтийн хэд хэдэн ордыг хамарсан хүдрийн бүс болдог юм. Өнөөдөр Баруун-хойд хэсэгт гэхэд л зургаан сая тонн зэс, 170 мянган тонн молибдений нөөцтэй нь тогтоогдоод байгаа юм.
"Монголросцветмет"  нь оросын мөнгөний болон химийн, өнгөт төмөрлөгийн  үйлдвэрүүдэд хайлуур жоншны концентрат нийлүүлдэг юм.

0 Сэтгэгдэл
АН ядуу ард иргэдээсээ Таван толгойн хувьцааг худалдан авсан бол, МАН ард иргэддээ Эрдэнэт Үйлдвэрийн 49 хувийн хувьцааг ногдол ашиг хэлбэрээр хувь болгон эзэмшүүлэх амлалт авлаа. Үүнийг ард иргэд нэхэх учраас, сонгуулийн шоу болох учиргүй. МАН бол хариуцлагатай, чадвартай, улс орныг хөдөлгөгч хүч гэдгээ харуулах цаг боллоо.
Хамгийн их уншсан