Битүүний өдрөөс өндөржүүлсэн бэлэн байдлын нэгдүгээр зэрэгт шилжин ажиллана
Нийтийн эзэмшлийн талбайд барьсан гарааш, хашлагуудыг буулгаж байна
МОНГОЛ-БРИТАНИЙН ДУГУЙ ШИРЭЭНИЙ 15 ДУГААР УУЛЗАЛТ БОЛЛОО
Цахилгааны шөнийн тарифын 100 хувийн хөнгөлөлт үзүүлэх хэмжээ, хугацаа нэмэгдлээ
Төрийн дээд цол, одон, медаль хүртээлээ
П.Наранбаяр: “2025-2026” оны хичээлийн жилд сурагчдын зуны амралтыг долоо хоногоор хойшлуулна
П.Наранбаяр: “2025-2026” оны хичээлийн жилд сурагчдын зуны амралтыг долоо хоногоор хойшлуулна
Арван хоёр жилтний Модон могой жилийн товч төөрөг, засал
Технологийн компаниуд ирэх жилүүдэд АНУ-д $1 их наядаар хөрөнгө оруулахаа амлав
“Элдэв эрдэнэт” хэмээх модон могой жилийн талаар зурхайч лам нар ингэж айлдав
“Данзангийн доллар” 75 мянган долларын үнэд хүрэв
Хонгконгт энэ сарын 23-24-нд болсон Дэлхийн валют арилжааны дуудлага худалдаагаар “Монгол” долларын загвар болох нэг, гурав, тав, 25-тын дөрвөн ширхэг цаасан дэвсгэрт 75 мянган ам.долларын үнэд хүрчжээ.
Загвар цаасан мөнгө гэдэг нь цаасан мөнгөний анхны хувилбар. Тиймдээ ч гүйлгээнд гарч байгаагүй учир нэн ховорт тооцогддог аж.
Дээрх мөнгөний түүхийг сөхвөл, Ардын хувьсгалын анхны долоогийн нэг Солийн Данзан Монгол Улсын анхны мөнгөн тэмдэгт болох “Монгол доллар”-ыг 1921 онд Сангийн сайд байхдаа гүйлгээнд гаргаж байжээ. Энэхүү мөнгөн тэмдэгт хожмоо “Данзангийн доллар” хэмээн түүхэнд бичигдэн үлдсэн юм. Дээрх мөнгөн тэмдэгтүүд манай улсын эрдэнэсийн санд байхгүй бөгөөд дээрх дөрвөн ширхгээс гадна ахиад зургаан ширхэг байдаг байна. Гэхдээ тэдгээрийг хэн гэдэг, хаанахын цуглуулагч хадгалж байгаа талаар мэдэх боломжгүй аж.
Загвар цаасан мөнгө гэдэг нь цаасан мөнгөний анхны хувилбар. Тиймдээ ч гүйлгээнд гарч байгаагүй учир нэн ховорт тооцогддог аж.

0 Сэтгэгдэл