Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Германд зэвсэгт этгээд кинотеатрт гал нээлээ


Германы Гессен мужийн Фирнхайм хотод нүүрэндээ баг өмсч, зэвсэглэсэн этгээд  хотын төвийн "Кинополис" кино театрт дайран орж ямар ч зорилгогүйгээр үзэгчид рүү гал нээсэн байна. Нүдээр үзсэн хүний хэлснээр бол хэдэн арван хүн шархаджээ. Дараа нь тэрээр үзэгчдийг барьцаалсан байна.

Телевизийн Hessischer Rundfunk суваг 20 хүн шархадсан гэсэн бол бусад хэвлэлүүд 50 орчим хүн шархадсан гэж мэдээллээ. Зэвсэгт этгээд автоамат буу барьж, сум бүсэлсэн байжээ. Цагдаагийнхан онцгой байдал зарлаж, кино театрыг бүслэн хаагаад дайрч орох үеэр зэвсэгт этгээд амь үрэгджээ. Хууль сахиулагчид барьцаанд байсан бүх хүнийг сулласан байна.
Зэвсэглэсэн этгээд хэн болох, гэмт хэргийн сэдэл нь юу болохыг цагдаагийнхан тогтоохоор ажиллаж байгаа юм байна.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан