Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Японд парламентын дээд танхимын сонгуулийн кампанит ажил эхэллээ


Ирэх долдугаар сарын 10-нд болох Японы парламентын дээд танхимын сонгуулийн кампанит ажил албан ёсоор эхэллээ. Ерөнхий сайд Шинзо Абэгийн нам хууль тогтоох дээд байгууллагад олонх болохыг хичээж, Үндсэн хуулийг өөрчлөхийг санаархаж байгаа энэ үед энэ сонгууль болох гэж байна.
Сонгуульд нэр дэвшигчид сонгуулийн төв байгууллагад бүртгүүлээд үдээс хойш гэхэд сурталчилгаагаа эхлүүлж хот, тосгоны гудамжуудаар явж эхэлсэн байна.

Судалгааны дүнгээс үзэхэд ерөнхий сайд Абэгийн тэргүүлдэг Либераль-ардчилсан нам сөрөг хүчин Ардчилсан намаас бараг хоёр дахин илүү оноогоор түрүүлж яваа юм. Эрх баригч намынхан одоогоор нэг их амжилтад хүрээгүй ч өөрсдийн хэрэгжүүлэхээр амласан бодлогоороо сонгуульд амжилт үзүүлнэ гэж найдаж байна.
Харин либерал-ардчилагчдын хувьд өөрсдийн холбоотнуудын хамт парламентад 66 хувиас дээш суудал авна гэж найдаж байгаа юм.

Японд парламентын дээд танхимын 242 гишүүний тал хувийг гурван жил тутам нөхөн сонгодог юм. Энэ жилийн сонгуульд Японы түүхэнд анх удаа 18 настай хүмүүс сонгуульд оролцож саналаа өгөх  юм.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан