Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Хүний тархи унтаж байхдаа ч сонсч, ойлгож чадна

Францын нэгэн  дээд сургуулийн эрдэмтэд өөрсдийн хийсэн судалгааныхаа үр дүнд хүн унтаж байсан ч тархи нь хэвийн ажиллаж, эргэн тойрондоо юу болж байгааг, хэн юу ярьж байгааг сонсч, мэдэрч чаддаг гэж тогтоосноо  The Journal of Neuroscience сэтгүүлд нийтэлжээ.

Эрдэмтэд судалгаандаа сайн дурын 23 хүнийг хамруулж зориуд бэлтгэсэн  лабораторид байрлуулан унтаж нойрсох үед нь тусгай төхөөрөмжийн тусламжтайгаар тархины үйл ажиллагаа нь хэрхэн өөрчлөгдөж, юу мэдэрч байгааг ажиглаж судалсан байна.

Энэ бүхний үр дүнд хүн нойрсч байхдаа бүрэн амардаггүй, орчны үйл ажиллагааг мэдэрч, дуу чимээг бүрэн сонсч хэн юу ярьж байгааг мэдэж, тогтоож байдаг гэсэн дүгнэлтэд хүрчээ. Тэр бүү хэл тархи эзнийхээ төрөлх хэл дээрх яриаг илүү сайн сонсч тогтоодог гэдгийг ч тодорхойлсон байна.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан