Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

БНАСАУ дунд тусгалын хоёр ч пуужин харвалаа


Умард Солонгос 4000 хүртэл зайд тусах чадалтай дунд тусгалын “Мусудан” загварын хоёр ч балластик пуужин дахиад харвалаа гэж Японы Батлан хамгаалах яам мэдээлсэн байна. Тэд эхний пуужин харваснаасаа хоёр цагийн дараа дунд тусгалын “Мусудан” пуужингаа харвасан гэж Reuters агентлаг мэдээлжээ. Гэхдээ хоёр пуужин хоёулаа амжилтгүй болж  Япон тэнгист унасан гэж АНУ-ын зэвсэгт хүчний Стратегийн удирдлагын газрын хэвлэлийн албаны дарга хурандаа Мартин О’Доннелл мэдэгдлээ.
Түүнийхээр бол “Пуужин хөөрөөд удалгүй Япон тэнгист унажээ”. Тэр бас америк канадын Умард Америкийн агаар сансрын батлан хамгаалах Нэгдсэн командлал энэ туршилтыг Умард Америкт аюул учруулахгүй гэснийг тэмдэглэсэн байна.  
Японы мэдээллийн Киодо агентлаг Солонгосын штабын дарга нарын хорооны эх сурвалжаас бас эхний пуужин150 км ниссэн ч хоёр дахь нь тэнгист унасан гэж мэдээлжээ. Хоёр пуужинг хоёуланг нь  Вонсаны орчмоос алсын удирдлагаар хөөргөсөн гэсэн байна.

Дэлхий дахинд учруулах аюул


Умард Солонгос “Мусудан” маягийн хоёр ч пуужин хөөргөсөн нь дэлхий дахинд аюул учруулна гэж Япон улс үзэж байна хэмээн Японы батлан хамгаалахын сайд Гэн Накатани сэтгүүлчдэд мэдэгджээ.

Энэ пуужинг энэ сарын 25-нд тохиох Солонгосын дайн эхэлсний ойн өдрийн өмнөхөн хөөргөсөн нь өдөөн хатгалгын шинжтэй, тэгээд ч НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн хоригийг зөрчиж байгаа хэрэг  гэж Японы Батлан хамгаалахын сайд Гэн Накатани сэтгүүлчдэд яриа өгөхдөө онцлон тэмдэглэсэн байна.
“Умард Солонгос өөрийнхөө пуужингийн технологийг сайжруулсаар байна.Энэ удаагийн өдөөн хатгалгаа Солонгосын дайн эхэлсний ойг тохиолдуулан хийлээ. Үүнд бид сэтгэл ихэд түгшиж байна” гэж хэлжээ.
Японы Ерөнхий сайд Синзо Абэ энэ тухайд Умард Солонгос ийм пуужин туршсасн нь “хүлээн зөвшөөрөх аргагүй үйл явдал” гээд улс орныхоо аюулгүй байдлыг хангах арга хэмжээг дээшлүүлхээ амласан байна.
Сайд Накатани үүний өмнө “Өнөөг цагт Японы аюулгүй  байдалд аюул учрахгүй гэсэн баталгаа алга” гэж мэдэгдэж байсан юм.
БНАСАУ өнөө хүртэл “Мусудан” загварын пуужинг  нэг ч удаа амжилттай хөөргөөгүй юм. Энэ оны дөрөвдүгээр сард Умард Солонгос дөрхвөн ч удаа ийм пуужин туршаад амжилтгүй болсон. Янз бүрийн эх сурвалжийн мэдээгээр 2,5-4 мянган км-ийн зайд нисэх чадалтай “Мусудан” пуужинг умардынхан зөвлөлтийн 1970-аад оны хуучирсан  технологи дээр тулгуурлан бүтээсэн.
Алсын удирдлагатай сууринаас хөөрөх энэ пуужин  Япон төдийгүй АНУ-ын цэргийн бааз байрладаг Гуамын арал хүрэх хүчин чадалтай юм. Ийм загварын дпуужинг Пеньян 2010 онд анх удаа цэргийн парадаараа дэлхий нийтэд харуулсан юм.

АНУ эсэргүүцлээ илэрхийлээ

БНАСАУ-ын пуужин харвасан тухай АНУ мэдмэгцээ энэ асуудлыг НҮБ-ын Аюулгүйн зөвлөлд тавилаа гэж АНУ-ын Төрийн департаментын албан ёсын төлөөлөгч Жон Кирби мягмар гарагт мэдэгджээ.

“Бид БНАСАУ хоёр ч баллистик пуужин харвасныг мэдлээ” гэж Кирби тэмдэглэжээ. Тэр бас “Ингэж өдөөн хатгасныхаа төлөө БНАСАУ хариуцлага хүлээх ёстой” гэсэн байна. Кирби “Умард Солонгос саяхан пуужин хөөргөсөн нь НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн хоригийг зөрчиж байна” гээд  “Энэ өдөн хатгалга нь БНАСАУ-ын зүгээс ирэх хориотой үйл ажиллагааны хариуд дэлхийн энхийг сахиулагч нийгэмлэг шийдвэртэй арга хэмжээ авч үүнийгээ эрчимжүүлэхийг шаардаж байна” гэсэн байна. 

Өчигдөр зургадугаар сарын 22-ны өглөөний 05,58 минутад Умард Солонгос өөрийн зүүн эргийн Вонсан боомтын орчмоос “Мусудан” маягийн балластик пуужин Япон тэнгисийн зүг харвасан нь 150 орчим км нисээд агаар дэлбэрсэн гэж Өмнөд Солонгосын Штаын дарга нарын хороо мэдээлсэн юм.

Үүний дараа мөн энэ районд өглөөний 08,03 цагийн үед хоёр дахь пуужингаа харвасан ч энэ нь 400 орчим км нисээд Япон тэнгист унажээ.
Умард Солонгос нь улс орныхоо ямар нэгэн тэмдэглэлт өдрийг угтаад цэргийн ямар нэгэн туршилть хийдэг уламжлалтай улс. Энэ удаагийн пуужингийн туршилт нь дээр хэлсэнчлэн 1950 онд Солонгосын дайн эхэлсний ойн өдрийн өмнөхөн болж байгаа нь энэ. 1950 оны зургадугаар сарын 25-нд БНАСАУ-ын зэвсэгт хүчин Өмнөд Солонгосын нутаг руу дайран орсон юм.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан