Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Оросууд сүүндээ шохой, гипс сод, саван хольж байсныг илрүүлжээ

Оросын сүү үйлдвэрлэгч томоохон компаниуд сүүндээ зөвхөн ус, ургамлын тос зэрэг хүнсний зориулалттай зүйл төдийгүй крахмал, шохой, саван, сод, борын хүчил, гипс хольдог байсныг Оросын мэргэжлийн хяналтын байгууллага илрүүллээ хэмээн тус албаны сайтад мэдээлсэн байна.

Сүүн дэх цөцгийг дэмжихийн тулд ус, тараг, тослоггүй тараг, ургамлын тос, чанаргүй сүүн бүтээгдхүүн, өөр бусад амтлагч ашиглаж байжээ.
Албан сайтад бичсэнээр бол хуурамч тараг, ургамлын тос, бяслаг зэрэг тослог зүйл хольдог байсан нь илэрсэн байна.

Тус албаны хөдөө аж ахуйн хяналтын байцаагч мэргэжилтнүүдийн үзэж байгаагаар хууль бусаар ашиг олохын тулд энэ төрөл бүрийн бодис хольсноор сүүүн бүтээгдхүүний өөрийн өртгийг хямдруулж байгаа ч хэрэглэгчдийн эрүүл мэндэд ноцтой үр дагавар үзүүлнэ гэнэ.

Сүүлийн үед сүү, сүүн бүтээгдхүүн үйлдвэрлэгчид цэвэр сүү ашиглахын ород төрөл бүрийн бодисоор баяжуулан үүгээрээ сүүн бүтээгдхүүн үйлдвэрлэх болсон нь энэ гэж Мэргэжлийн хяналтын байгууллага анхааруулжээ. 

Манай улс 50 гаруй сая малтай хэдий ч зөвхөн 2015 оны эхний хагас жилийн байдлаар шингэн сүүнд шилжүүлснээр 14,4 мянган тонн сүү, сүүн бүтээгдхүүн гадаад орнуудаас импортолдгийн нэлээд хувь болох савласан сүү, мөхөөлдөс, йогурт зэргийг  ОХУ-аас импортолдог юм.

0 Сэтгэгдэл
50 сая + 3 сая + 76 = 53 сая 76 мал?!
Хамгийн их уншсан