Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Аймшгийн кино үзэж байгаад зүрх нь хаагджээ


Энэтхэгийн Тируваннамалай хотод аймшгийн “Илбэ-2” кино гарч байх үед 65 настай эрэгтэй үзэгч суудал дээрээ нас барсан эмгэнэлт хэрэг гарчээ. Киноны хамгийн аймшигтай, хамгийн эгзэгтэй үед үзэгч зүрхээр хатгуулаад байна гэж хэлээд ухаан алджээ. Нөхөд нь, кино театрынхан түргэн тусламж дуудан  түүнийг эмнэлэгт аваачсан ч үхлээс аварч чадсангүй.
Нарийн шинжилгээ хийхийн тулд цогцосыг өөр эмнэлэгт шилжүүлэх болоод байтал бас нэг хачирхалтай явдал болж найз нь түүний шарилыг аваад хашаа явсан нь тодорхойгүй алга болчихсон гэнэ. Одоо хууль сахиулагчид амьд, үхсэн хоёрыг эрэн сурвалжилж эхэлжээ. Тэднийг Андхра-Прадеш мужийнх гэдгийг л тодорхой мэдэж байгаа юм байна.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан