Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Оросын хөлбөмбөгчид Уэльсийн багт 0:3-ээр хожигдож Евро-2016-г орхилоо


Оросын хөлбөмбөгийн шигээ баг Европын аварга шалгаруулах тэмцээнд Уэльсийн багт гурав тэгээр хожигдож хэсэгтээ  хамгийн сүүлийн байр эзэлснээр тэмцээнээ өндөрлөлөө. Францын Тулуз хотын "Стадьом де Тулуз" цэнгэлдэх хүрээлэнд болсон тэмцээнээр оросын шигээ баг өрсөлдөгчийнхөө хаалганд нэг ч бөмбөг оруулж чадсангүй. Тэд хэсгийн тоглолтод гурван ч удаа тоглохдоо ердөө ганц бөмбөг л хийсэн байна.
Энэ тэмцээний 11 дэх минутад уэльсийн хагас хамгалаагч Аарон Рэмзи, 20 дахь минутад Нил Тейлор, 67 дахь минутад Гарет Бэйл оросын хаалганд бөмбөг оруулсан байна. Гарет Бэйл энэ бөмбөгөөрөө Евро-2016 тэмцээний шилдэг довтлогч болжээ.

Уэльсийн хагас хамгалаагч Аарон Рэмзи оросын хаалганд
бөмбөг оруулж байгаа нь 


Ингэснээр Оросын хөлбөмбөгийн шигшээ баг европын аварга шалгаруулах тэмцээнд гурав дахь удаагаа хэсэгтээ дөрөвдүгээр байрт орон хасагдаж байгаа юм. Тэнд 1996, 2004 онд бас ийм “амжилт” үзүүлж байжээ.
Харин 2008 онд хэсэгтээ хоёрдугаар байр, 1994, 2002, 2014 онд дэлхийн аварга шалгаруулах, 2012 оны Европын аварга шалгаруулах тэмээнээр хэсэгтээ гуравдугаар байрт шалгарч байсан юм.

Оросын шигшээ баг Уэльсийн хөлбөгмбөгчидтэй ногоон дэвжээнээ дөрөв дэх удаагаа таарч байгаа юм. 2003 оны арваннэгдүгээр сард 2004 оны европын аварга шалгаруулах тэмцээний эрх авахаар тоглоод тэнцэж байсан удаатай. Харин Кардиффед оросууд нэг бөмбөгөөр илүүрхэн хожиж байсан юм. Мөн 2010 онд дэлхийн аваргын тэмцээний шалгаруулах тоглолтоор Москвад оросууд 2:1, Кардиффед 3:1-ээр хожиж байжээ.

0 Сэтгэгдэл
ednii umnees uzeed baisan huurhii hugjeen demjigchid l huurhii baina daa, zarim ni heregt oroo biz dee
Хамгийн их уншсан