Ойрын өдрүүдэд нутгийн зүүн хагаст жавартай, хүйтэн салхитай байна
У.Хүрэлсүх: Байгалиа хайрлан хамгаалах хандлага, сэтгэлгээг хойч үедээ өвлүүлэх нь бидний эрхэм үүрэг
Парламентын судалгаа, хөгжлийн хүрээлэн, Монголын Хуульчдын холбоо хамтран ажиллах санамж бичиг байгууллаа
Мастеруудын дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс 3 алт, 2 мөнгө, 3 хүрэл медаль хүртжээ
"Элсэлтийн шалгалт"-ын суудлын хуваарь гарлаа
Улс тунхагласны ойн бөхийн барилдааны цахим бүртгэл эхэллээ
“Болор цом-42” наадамд оролцох найрагчдын нэрс тодорлоо
Циркийн уран нугараач Э.Лхагва-Очир Алтан цомын эзэн боллоо
ГССҮТ болон салбар эмнэлэгт нийт 429 хүн яаралтай тусламж авчээ
Хиймэл оюунд суурилсан кибер халдлагын хохирол 64.4 тэрбум ам.долларт хүрнэ
2015 онд манай гаригийн 65,3 сая хүн орон гэрээ орхин нүүж шилжжээ
Манай гариг дээр нүүн шилжигсдийн тоо өнгөрөгч 2015 онд урьд хожид байгаагүй дээд хэмжээнд хүрлээ гэж НҮБ-ын дүрвэгсдийн асуудал хариуцсан агентлагийн даваа гарагт нийтлүүлсэн илтгэлд дурдсан байна.
Энэ байгууллагын тооцсоноор дайн самуунаас болж манай гаригийн 65,3 сая хүн орон гэрээ орхиход хүрсэн нь өмнөх 2014 оныхоос даруй зургаан сая хүнээр илүү байна гэнэ. Эдний 21,3 сая нь өөр улс орон руу дүрвэгч байна.
Энэ бол НҮБ-ын дүрвэгсдийн асуудал хариуцсан байгууллагын 1990-ээд оны эхэн үеэс хойшхи судалгаанд хамгийн их тоо болж байгаа юм. Өөр 40,8 сая хүн улс орон дотроо шилжин суурьсан нь ч бас л урьд байгаагүй үзүүлэлт болжээ.
Ийм байдлаар манай гаригийн 114 дэх хүн бүр орон гэрээ орхин өөр газарт очиж амьдрах орон байр гуйн тэнүүчилж яваа юм уу, өөр улс оронд дүрвэн очиж байна. Ингэж яваа дүрвэгчдийн тоо нь Их Британи, Францын хүн амаас ч давж байгаа юм. Нутаг орон, улсаасаа дүрвэж яваа нийт хүнийг нэг газарт төвлөрүүлэн улс байгуулбал дэлхийд хүн амаараа 24 дүгээр байрт орох болно гэж илтгэлд тэмдэглэсэн байна.
Дотооддоо иргэний дайн болж байгаа Сириэс хамгийн олон буюу 4,9 сая, Афганистанаас 2,7, Сомалиас 1,2 сая хүн нутаг орноосоо дүрвэн явсан гэсэн судалгаа байна. Энэ гурван улсаас дүрвэж яваа хүмүүсийн тоо нь дэлхий дахины нийт дүрвэгсдийн талаас илүү хувийг эзэлж байгаа юм.
Харин Колумбад 6,9, Сирид 6,6, Иракт 4,4 сая хүн улс дотроо аюул багатай амьдрах газар хайн нүүн шилжжээ. Йеменд гэхэд л 2,5 сая хүн дайны хөлөөс зугтан өөр газарт шилжсэн нь нийт хүн амынх нь есөн хувь болж байна.
Европ тивээс 593 мянган дүрвэгч бүртгэгдсэн нь ихэнх нь Украины иргэд байна. Гэтэл украины 1,6 сая хүн улс дотроо дайны хөлөөс зугтаж нүүсэн гэсэн тоо бас байна.
Европын улс орнууд гаднаас 4,4 сая хүнийг хүлээн авсны талаас илүү хувь болох 2,5 сая хүн нь Туркээс ирсэн дүрвэгч байна. Герман улс гэхэд л өнгөрөгч 2015 онд хамгийн олон дүрвэгчийн хөлд нэрвэгдсэн орон болж байна. 2015 оны эхний хагаст гэхэд л энэ улс 159 мянган дүрвэгч хүлээн авсан нь 2014 онд хүлээн авсан нийт дүрвэгчтэй нь тэнцэж байлаа. Украины дотоод зөрчилтэй холбогдоод ОХУ ч гэсэн олон дүрвэгч хүлээн авсан орны тоонд орж байна. Энд украинаас 271 мянган хүн дүрвэж иржээ.
Европт нүүрлээд байгаа дүрвэгсдийн энэ их урсгал нь Украин дахь зэвсэгт мөргөлдөөн, Сири, Иракийн иргэний дайнаас зугтаан тус тивийн өмнөд хилийн орнуудад ирж байгаа дүрвэгсэдтэй холбоотой.
НҮБ-ын Дүрвэгсдийн асуудал хариуцсан агентлаг ийм илтгэлийг жил бүр гаргадаг уламжлалтай. Энд дурддаг тоо баримтыг тухайн улс орнууд, НҮБ-ын хамтрагч байгууллага, шилжин суурьшигчдын олон улсын төв зэрэг байгууллагуудын мэдээллийг үндэс болгон ашигладаг юм байна.
Энэ жилийн илтгэлд дурдсанаар шилжин суурьшсан иргэдийн тоо анх удаа 60 саяын босго давж байгаа юм.

0 Сэтгэгдэл