“…С.Зоригийн хэргийн шинэ ажлын хэсгийнхэн та нарын хяналтаас гарчихлаа шүү дээ”
Цагаан суварга, Нарийнсухайт, Ухаа худаг ордуудын 34 хувийг Баялгийн санд авна
Зулын 25-ны Их дүйчин өдөр тохиож байна
Танхимын нэрээр “Эрдэнэт”-ээс 120 тэрбумын тендер авсан уу?!
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 14 хэм хүйтэн
Т.Даваадалай: Автомашины импортыг хязгаарлаагүй бөгөөд улсын дугаар авах шалгуур үзүүлэлтээ л биелүүлэх ёстой
Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлж байна
Нийслэлийн 2025 оны төсвийн төслийг өргөн барилаа
Орон нутгийн эрүүл мэндийн төвүүдэд бүрэн тоноглогдсон түргэн тусламжийн машин хүлээлгэн өглөө
Биржээр 512 мянган тонн эрчим хүчний нүүрс арилжлаа
Олимпын бамбар олимпын орноор аялж явна
Олимпын бамбар аялсаар XXXI зуны олимпын хойморь Бразиль улсын Рио де Жанейро хотын олимпын цэнгэлдэхэд залрахад 45 хоног үлдээд байна.
Эртний Грекийн домогт Прометей галын бурхан Зевсээс гал хулгайлан хүмүүст өгч, амьдрал бэлэглэснийг баяр болгон тэмдэглэж улмаар хүн төрөлхтний их наадам олимпыг зохион байгуулдаг болсон түүхтэй. Тийм ч учраас Грекийн Олимп уулан дахь Хестиагийн сүмд мөнх бадамлан асч байдаг ариун галаас эх аван галт бамбарыг тив, улсуудаар буухиалан аялуулсаар олимпын хойморьт залах ёслол өнөө хүртэл олимпын хүндэтгэлийн эрхэм үйл болсоор ирсэн.
“Рио 2016” олимпын бамбарыг зохион байгуулагч Бразиль улсад хүлээлгэн өгөх ёслолын ажиллагаа өнгөрсөн сард Грекийн нийслэл Афин хотын Панатениак цэнгэлдэх хүрээлэнд зохион байгуулагдсан. Өнөө жилийн галт бамбарыг Бразиль улсын байгаль орчны бэлгэ тэмдэг болох таван долгиотой хийсэн байна. Цагаан тулгуур дээр таван бүслүүр бүхий бамбарын бүслүүрүүд шараас эхлээд номин цэнхэр өнгө рүү ууссан байдалтай байгаа юм. Тэнгэрийг бэлгэдэж алтлаг шараар эхэлж байгаа нь нь олимпын амжилтыг бэлгэдэхээс гадна алтан нарны өнгө. Үүний дараа уулыг бэлгэдэж Риогийн ногоон тал, хөндийг дүрслээн ногоон өнгө оруулсан байна. Харин дараа нь цэнхэр далайг бэлгэдэн номин ногоон өнгө рүү ууссан бол номин цэнхэр өнгө нь газрыг бэлгэдэж байна. Рио де Жанейро дахь хамгийн алдартай аялал жуулчлалын бүс болох Кофакабанагаар Бразилийн газар нутгийг төлөөлүүлсэн байна. Харин бамбарын тулгуур нь гурвалжин бөгөөд гурван тал нь шилдэг, нөхөрлөл, хүндэтгэл гэсэн утгыг илэрхийлж буй.
XXXI дэх олимпын бамбарыг Грекийн Үндэсний Олимпын хорооны ерөнхийлөгч Спирос Капралос “РИО 2016” Олимпын наадмыг зохион байгуулах хорооны тэргүүн Карлос Нузманд гардуулан өгснөөр галт бамбарын буухиа эхэлсэн гэхэд болно. Ийн өнгөрсөн сарын 3-ны өдөр олимпын галт бамбар Бразиль улсад очсон бөгөөд галт бамбарын аялал олимпын нээлтийн ёслолоос өмнө тус улсын нутаг дэвсгэрээр 90-100 өдрийн турш үргэлжлэн наймдугаар сарын 5-ны өдөр Рио Де Жанейро хотын “Маракана” цэнгэлдэх хүрээлэнд залснаар олимпын наадам эхэлж, наймдугаар сарын 21-ний өдөр олимпын хаалтын ажиллагаа болох юм.
“Рио 2016” олимпын галт бамбар 95 өдрийн турш аялахдаа газраар 20 мянган км, агаараар 10 мянган км аялах бөгөөд ингэхдээ 12 мянган хүний гараас гарт дамжин Бразилийн 27 муж, 300 хотоор өртөөлөх юм. 190 сая гаруй хүн амтай Бразиль улсын хувьд хүн амын 47.73 хувийг цагаан арьстан, 43.13 хувь хүрэн арьстан, 7.61 хувь хар арьстан, 1.09 хувийг азиуд, 0.43 хувийг уугуул индианчууд эзэлдэг. Газар нутаг, хүн амын тоогоороо Латин Америкийн хамгийн том, дэлхийн хэмжээнд тавд ордог. Тиймээс өргөн уудам нутагт тархан суугаа 190 гаруй сая хүнээс олимпын наадмын тухай, утга учрыг мэдэхгүй хүн цөөнгүй таарна. Олимпын галт бамбарыг тухайн улсын нутаг дэвсгэрээр аялуулж буй нь эдгээр иргэнд олимпыг сурталчлах, улс орон даяар олимпизмыг өрнүүлэх ач холбогдолтой юм.
Тиймээс Холбооны дүүргийн Бразиль хотын “Планат” ордноос аяллаа эхлүүлсэн олимпын бамбарыг буухиалах эхний хүн олимпын хошой аварга воллейболын тамирчин Фабиана Клаудиньо байсан юм. Тэрээр эх орондоо болох гэж буй олимпоос гурав дахь алтан медалиа авах зорилго тавиад байгаа.
Олимпын галт бамбарыг буухиалж буй хүн бамбараа барьж 200 метр гүйгээд дараагийн хүндээ шилжүүлэх ёстой. Фабиана Клаудиньогийн дараагийн хүн нь Бразилийн нэрт математикч Артур Авила Кордейро де Мело байсан. Энэ мэт алдартнуудын цуваа үргэлжилсээр л байна.
Энэ сарын 14-нд хамгийн залуу оролцогч олимпын бамбарыг буухиалсан нь найман настай Райяса Лейаль байв. Тэрээр скийтбордыг чадварлаг эзэмшсэн бөгөөд түүний 10 секундийн бичлэг интернэтээр түгснээр түүний амьдрал өөрчлөгдсөн гэхэд болно. Охин эмээгийнхээ хийж өгсөн сахиусан тэнгэрийн далавчтай, богино, цэнхэр даашинзаар гоёж, шатнаас үсэрч газардахдаа скийтбордоо гурав эргүүлэн бууж буй бичлэгийг аав нь утсаараа хийж сошиал ертөнцөд цацсан байна. Ингэснээр тэрээр дэлхийн өнцөг булан бүрт танигдаж чадсан бөгөөд түүний бичлэгийг дэлхийн алдартнууд шейрлээд байгаа. Тухайлбал, алдарт DJ David Cuetta, скийтбордын домог Tony Hawk нар түүнийг шүтэж байгаа төдийгүй магтаалын үг урсгаж байгаа юм. Өдгөө “Бяцхан үлгэрийн баатар” гэж нэрлэгдээд байгаа охин өнөө жил найман настай учир олимпын бамбарыг буухиалах боломжгүй болсон. Учир нь, насны доод хязгаар 12 учраас түүний аав Харолдо Лейаль охиныхоо өмнөөс бамбарыг буухиалжээ. Харин охин энэ үеэр скийтбордын үзүүлбэрээр үзэгчдэд бэлэг барьсан байна.
Энэ үеэр охины аав “Охин минь олимпын арга хэмжээнд эх орноо төлөөлсөн хамгийн залуухан тамирчин болсонд баяртай байна. Түүний нас бага тул бамбарыг буухиалах боломжгүй болсон ч тэр намайг өөрийгөө орлохыг хүссэн юм. Энэ нь бидний амьдралын түүхэнд хамгийн том үйл явдал болон үлдлээ” хэмээн хэлсэн байна. Мөн тэрээр олимпын наадамд скийтбордын төрөл орох байх гэж итгэдэг аж. Охинд одоогоор багш дасгалжуулагч болон тогтмол бэлтгэл байхгүй гэрийн ойролцоохь хүрээлэнд өдөрт гурван цаг скийтбордоороо өөрөө бие даан сургууль хийдэг байна. Охины хамгийн том мөрөөдөл бол гудамжны скийтбордын алдартай тамирчин Латиша Буфонитой уулзах гэнэ. Охин хэрэв түүнтэй уулзвал скийтбордоо 360 градус эргүүлэн татах техникийг нь асууна хэмээн ярьсан байна.

Олимпын бамбарт тэнгэр, уул, далай, газрыг бэлгэджээ

Олимпын галт бамбар 95 өдөр 30 мянга гаруй км аялна

Бяцхан од олимпын бамбарыг буухиаллаа

0 Сэтгэгдэл