Ойрын өдрүүдэд нутгийн зүүн хагаст жавартай, хүйтэн салхитай байна
У.Хүрэлсүх: Байгалиа хайрлан хамгаалах хандлага, сэтгэлгээг хойч үедээ өвлүүлэх нь бидний эрхэм үүрэг
Парламентын судалгаа, хөгжлийн хүрээлэн, Монголын Хуульчдын холбоо хамтран ажиллах санамж бичиг байгууллаа
Мастеруудын дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс 3 алт, 2 мөнгө, 3 хүрэл медаль хүртжээ
"Элсэлтийн шалгалт"-ын суудлын хуваарь гарлаа
Улс тунхагласны ойн бөхийн барилдааны цахим бүртгэл эхэллээ
“Болор цом-42” наадамд оролцох найрагчдын нэрс тодорлоо
Циркийн уран нугараач Э.Лхагва-Очир Алтан цомын эзэн боллоо
ГССҮТ болон салбар эмнэлэгт нийт 429 хүн яаралтай тусламж авчээ
Хиймэл оюунд суурилсан кибер халдлагын хохирол 64.4 тэрбум ам.долларт хүрнэ
Олимпын тоглолт болох Рио-де-Жанейро төлбөрийн чадваргүй болсноо зарлалаа
Олимпын зуны тоглолт эхлэхэд ердөө 45 хоног үлдээд байхад тоглолт явагдах гол муж Рио-де-Жанейрогийн удирдлага мэдэгдэл хийж төлбөрийн чадваргүй болж, дампуурлын ирмэг дээр ирээд байгаагаа зарлалаа. Байдал ноцтойгоор эргэсэн учир олимпын тоглолтыг чанарын өндөр түвшинд зохион байгуулахад онцгой арга хэмжээ авахаас өөр аргагүй болсон гэнэ. Дэлхийн хэмжээнд газрын тосны үнэ огцом унасны гайгаар Рио-де-Жанейро муж нь санхүүгийн маш хүнд байдалд орж, төлбөрийн чадваргүй болсон нь энэ. Үүнээс болоод мужийн аюулгүй байдал, эрүүл хамгаалах ба боловсролын салбар, байгаль орчны хамгаалах салбар бүрэн ажиллагаагүй болох дээрээ тулсан байна. Олимпын тоглолттой холбоотойгоор энэ бүхэнд гаргаж байгаа зардал дэндүү өндөр тул Засгийн газраас яаралтай тусламж авалгүйгээр мужийн удирдлага дангаар хүчрэхгүй болсон аж. Ялангуяа метро, аюулгүй байдлыг хангах, эрүүл мэндийн салбарын хэвийн ажиллагааг хангахад онцгой анхаарах шаардлагатай болсон гэдгийг тус мужийн удирдлага онцолж байна.
Газрын тосны үнэ буурснаас болж тус муж нь өнгөрсөн оны сүүлээс эхлэн тэтгэвэр, төрийн албан хаагчдын цалин олгохыг түр зогсоох, хэд хэдэн эмнэлэг, сургуулийг хаах хүртэл арга хэмжээ аваад байгаа юм.
Мужийн удирдлага ийнхүү түгшүүрийн харанга дэлдэж байхад Рио-де-Жанейро хотын удирдлагаас мэдэгдэл гарган хотын санхүү хэвийн байгаа гэдгийг онцлоод энэхүү бүх түгшүүртэй мэдэгдлүүд нь Олимпын тоглолтын бэлтгэл ажилд нөлөөлөх ёсгүй гэжээ.
Үүнтэй холбоотойгоор Бразилийн төв Засгийн газраас Рио-де-Жанейро мужид тусламж болгон тэрбум гаруй ам.доллар шилжүүлэхээр төлөвлөсөн байна. Энэ хөрөнгөөр метроны шинэ шугамыг барьж дуусах, аюулгүй байдлыг хангах нэмэлт арга хэмжээ авах ёстой гэнэ.
Бразиль улс нь ХХ зууны 30 оноос хойш эдийн засгийн ийм хүнд хямралд орж байгаагүй. Энэ жил Бразилийн төсвийн алдагдал 5,5 тэрбум ам.долларт хүрнэ гэж судлаачид тооцоолжээ.

0 Сэтгэгдэл