Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Ром хотын захирагчаар анх удаа эмэгтэй хүн сонгогдлоо


Италийн нийслэл Ром хотын даргаар анх удаа сөрөг хүчин болох “Таван од хөдөлгөөний”  төлөөлөгч 37 настай Виржиния Ражи гэдэг эмэгтэй сонгогдох нь өнгөрсөн ням гарагт болсон хоёрдахь шатны  санал хураалтаар тодорхой боллоо. Ражи бүсгүй энэ санал хураалтаар 64-68 хувийн санал авсан нь бусдаасаа үнэмлэхүй түрүүлсэн хэрэг.

1978 оны долдугаар сард төрсөн тэрээр Roma Tre их сургуулийг хуульчийн мэргэжлээр төгсөн 2006 оноос хойш өмгөөлөгчөөр ажиллаж байгаа нэгэн. Англи, франц, испани хэлтэй энэ бүсгүй 2011 оны гуравдугаар сард “Таван од хөдөлгөөн”-ий эгнээнд элсч хоёр жилийн дараа Ром хотын хамтралын зөвлөлд сонгогдож байжээ.

Ром хотын даргыг сонгох эхний шатны сонгууль энэ сарын 5-нд болоход тэрээр 35 хувийн санал авч хоёр дахь шатны сонгуульд оролцох болсон юм.
Италийн бас нэг  том хот Туринд болсон   санал хураалтаар бас “Таван од хөдөлгөөн”-ий нэр дэвшигч 31 настай Кьяра Аппендино гэдэг бүсгүй хотын дарга болох нь тодорхой болжээ.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан