Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Бан Ги Мун: Дүрвэгсдийг хүлээн авах боломж манай дэлхийд бий

Манай дэлхийд дүрвэгсдийг хүлээн авах газар, тэдэнд зориулах хэрэгсэл байгаа гэж африкийн орнуудас Европын чиглэн яваа дүрвэгсдийн хамгийн эхний гол байрлал болох Грекийн Лесбос аралд очсон НҮБ-ын ерөнхий нарийн бичгийн дарга Бан Ги Мун бмяба гарагт мэдэгдсэн байна.

Бан Ги Мун дүрвэгсдэд хүмүүнлэг хандаж, хүний эрхийг дээдлэхийг Европын орнуудад уриалаад “Тэднийг хориглох тухай яриа байж болохгүй. Аль болох олон хүнийг авах талаар хамтран ажиллая. Энэ хэцүү гэдгийг би ойлгож байнга. Гэхдээ энэ бүхнийг ишийдэх боломж, ийм үүрэг, сайхан сэтгэл манай гаригт байгаа” гэж хэлснийг НҮБ-ын хэвлэлийн алба түгээжээ.

НҮБ-ын тэргүүн дүрвэгсдийг угтаж, “сэтгэл зүрхээ, үүдээ, түрийвчээ нээж өгсөн” энэ арлын оршин суугчдад талархал илэрхийлсэн байна. Түүнийхээр бол Газар дундын тэнгис дамжиж сардаа 450 хүн Европыг чиглэн ирж байгаа гэнэ. Бан Ги Мун үүний өмнө Грекийн нийслэл Афинд Грекийн ерөнхий сайд Алексис Цидрас, ерөнхийлөгч Прокопис Павлопулос, Гадаад хэргийн сайд Никос Котзиастой уулзсан юм.
Олон улсын дүрвэгсдийн байгууллагын мэдээгээр 2015 онд нийтдээ 5,4 мянган дүрвэгч сураггүй алга болж, амь үрэгдсэн юм. Звөхөн энэ онд гэхэд л Европыг чиглэж явсан дүрвэгсдээс 23 хүн тутмын нэг нь амь алдсан мэдээ гарчээ.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан