Т.Даваадалай: Автомашины импортыг хязгаарлаагүй бөгөөд улсын дугаар авах шалгуур үзүүлэлтээ л биелүүлэх ёстой
Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлж байна
Нийслэлийн 2025 оны төсвийн төслийг өргөн барилаа
Орон нутгийн эрүүл мэндийн төвүүдэд бүрэн тоноглогдсон түргэн тусламжийн машин хүлээлгэн өглөө
Биржээр 512 мянган тонн эрчим хүчний нүүрс арилжлаа
УИХ дахь намын бүлгүүд Ерөнхийлөгчийн хоригийг хүлээж авах нь зүйтэй гэж үзлээ
Гаалийн байцаагч нарын ХОМ-тэй холбоотойгоор ГЕГ-аас 11 гаалийн байцаагчийг АТГ-т шалгуулахаар өгчээ
Тамирчид шалгаруулж авна
АН-ын бүлэг: Ерөнхийлөгчийн 2025 оны төсөвт тавьсан хоригийг бүхэлд нь хүлээж авах нь зүйтэй гэж үзлээ
“Хүүхэд хөгжлийн орчин үеийн асуудлууд III” олон улсын эрдэм шинжилгээний хурал боллоо
Хэдэн оюутан элсүүлэхээ их, дээд сургуулиудын Удирдах зөвлөл шийднэ
Жил бүр их, дээд сургууль, коллежид хэчнээн хүүхэд элсэн суралцах ёстой хяналтын тоог БСШУ-ы сайд баталдаг. Өнгөрсөн жилийн хувьд БСШУ-ы сайд Л.Гантөмөр Монгол Улсын их дээд сургууль, коллежийн бакалаврын түвшний сургалтын өдрийн ангид элсүүлэн сургах оюутны тоог 25210-аар баталж байсан билээ. Ингэхдээ МУИС 3500, ШУТИС 3980, ХААИС 1600, Батлан хамгаалахын их сургууль 270, Боловсролын их сургууль 2500, СУИС 1000, АШУҮИС 1400 оюутан шинээр элсүүлэх тухай гаргасан тушаалын хавсралтад заасан байсан. Гэхдээ өнгөрсөн жилийн хувьд 12 дугаар ангийн тогтолцоонд шилжсэн анхны төгсөгчид их, дээд сургуульд элсэн орсон учир сургуульгүй хоцорно гэх ойлголт байхгүй байсан гэхэд болно. Харин энэ жилийн хувьд өмнөх оны төгсөгчидтэйгөө нийлээд 37 мянга гаруй залуус ЭЕШ өгөөд байна. Тэд аль хэдийнэ өөрсдийн сонголтоо хийж, их дээд сургуульд бүртгүүлээд байгаа. Эхнээсээ элсэгчдээ бүртгэж дуусч байгаа энэ цаг үед хяналтын тоо яагаад батлагдахгүй байгаад гайхах хүн олон байна. Тэгвэл энэ жилээс эхэлж их, дээд сургууль, коллежийн бакалаврын түвшний сургалтын өдрийн ангид элсүүлэн сургах оюутны тоог БСШУ-ы сайд батлахгүй юм байна. Учир нь, Дээд боловсролын тухай хуулийн 7 дугаар зүйлийн нэгд “Их сургууль, дээд сургууль, коллежид бүрэн дунд буюу түүнээс дээш боловсролтой иргэнийг түүний мэдлэг, чадвар, төлөвшлийн үнэлгээ, сурах чадварыг харгалзан элсүүлэх бөгөөд элсэлт нь сонголт хийх боломжтой, шалгаруулалт нь нээлттэй, хүртээмжтэй, үнэлгээний зохистой арга хэлбэр бүхий байна” гэж заажээ. Энэ хэсгийг 2006 оны арванхоёрдугаар сарын 8-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан байна. Харин 7 дугаар зүйлийн хоёрт “Элсэгчдийн тоог боловсролын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагаас тогтоосон шаардлага, дээд боловсролын сургалтын орчны болон холбогдох бусад стандартад нийцүүлэн дээд боловсролын сургалтын байгууллагын удирдах зөвлөл тогтооно” гэж заасан байна. Энэ хэсгийг 2016 оны дөрөвдүгээр сарын 14-ний өдрийн хуулиар өөрчлөн найруулжээ. Тэгэхээр энэ жил хэдэн оюутан элсүүлэхээ их, дээд сургуулиудын Удирдах зөвлөлийнхөн өөрсдөө шийдэх аж.

0 Сэтгэгдэл
zochin
ENE MASH ZEB SHUU 7 sariin 1 nd ESH n dun garahkad l eeriin songoson surguulidaa burtguulahk um uu
2016.06.25