Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Сүхдээд дараа нь эрхтнийг тасалчихдаг

Оросын Башкортостаны унаган багын хоёр нөхөр хоёр хоног архидсан нь эмгэнэлтэйгээр төгссөн байна. Хэт согтсон хоёр найз сүүлдээ хэнийх нь бэлгэ эрхтэн том гэдэг талаар маргалдаж, сүүлдээ хэмжиж, хэн нь ялагч болохоо  үзэхээр шийдсэн байна.

Харамсалтай нь ялагдсан нь гоморхож уурласандаа дэргэдээ байсан сүхийг аваад найзынхаа толгой руу дэлссэн төдийгүй ухаан алдаад унахаар нь эмзэг эрхтнийг нь тайрчихаж.
“Эхлээд ялагчийг доромжилж маргалдсан, тэгээд энэ нь хангалтгүй санагдахаар найзынхаа эрхтнийг тасалчихсан байна” гэж орон нутгийн цагдаагийн хэвлэлийн алба мэдээлжээ.

Уг нь тэр хоёр Никольск тосгонд өсч хар багаасаа үерхэж нөхөрлөсөн хоёр гэнэ. Эмч нар тайрсан эрхтнийг залгаж сэргэх ямар ч боломжгүй гэж мэдэгдсэн байна. Нөхрөө гэмтээсэн нөхрийг баривчлан саатуулж, бусдад хүнд гэмтэл учруулсных нь төлөө найман жил хүртэл хорих ял нүүрлэж байгаа гэнэ.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан