Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Ким Чен Уныг америкт очвол Трамп өдрийн зоог барихгүй


АНУ-ын ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөхөөр Бүгдп найрамдах намын доторхи сунгаанд оролцож байгаа тэрбумтан Дональд Трамп бас нэг сонин мэдэгдэл хийж сонгогчдоо гайхшрууллаа. Тэрээр Умард Солонгосын удирдагч Ким Чен Уныг америкт ирэх юм бол өөрөө хүлээн авч уулзана, гэхдээ өдрийн зоог барихгүй гэсэн байна. “Гэхдээ бас түүнтэй уулзах нь 10 юм уу, 20 хувийн магадлалтай, хэдийгээр би хараал идсэн тэр цөмийн зэвсгийн нь тухай ярьж чадах ч гэсэн. Яагаад гэвэл түүнд байгаа ч гэсэн ер нь түүнтэй тэр талаар ярихыг хэн хүсэх юм бэ, чөтгөр аваг” гэж нэр дэвшигч хэлсэн байна.
Тэр бас өдрийн хоол өгөхгүй тухайдаа тэр гамбургер л иднэ биз гэжээ.
Үүний өмнө Умард Солонгосын удирдагч Ким Чен Ун АНУ болоод бусад орнуудыг цөмийн зэвсгээр сүрдүүлсэн мэдэгдэл хийсэн болохоор АНУ-ын төрийн тэргүүний төлөө өрсөлдөгч ийн хэлжээ.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан