Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

АНУ-д зэвсэг худалдаж авах нь шар айраг авахаас амархан


АНУ-ын иргэдийн гар дээр байгаа зэвсгийн талаарх есөн баримт.

1.    АНУ-ын иргэдийн гар дээр 270 сая буу байгаа
Иргэдийн гар дээр байгаа галт зэвсгийн тоогоор АНУ өнөөдөр дэлхийд тэргүүлж байна. Энэ нь 100 хүнд 89 буу ногдож байна гэсэн үг. Үүнтэй хамт галт зэвсэг хэрэглэсэн аллагын улмаас амь алдагсдын тоогоороо Америк дэлхийн нэгдүгээр байранд орж байгаа юм.

2.    Америкт зэвсгийг шар айрагнаас амархан худалдан авч болно

Өнөөдөр АНУ-д галт зэвсэг худалдаалах зөвшөөрөлтэй 130 мянган аж ахуйн нэгж ажиллаж байна. Энд барьцаалан зээлдүүлэх газар, цуглуулагчид, худалдаачид орж байгаа юм. Эднээс зэвсэг худалдан авахын тулд хувийн баримт бичиг, зэвсэг худалдан авч болно гэсэн шүүхийн батламж байхад л хангалттай. Ер нь хувийн худалдаачнаас галт зэвсэг худалдан авах нь хуулийн дагуу ганц лааз шар айраг худалдан авахаас амархан.

3.    АНУ-д галт зэвсэг машинаас ч хямд
Өнөөдөр америкийн иргэдийн гар дээр 270 сая галт зэвсэг байхад энэ улсын иргэдэд ердөө 254 сая авто машин л байна. 2011 онд галт зэвсэг худалдаалдаг лицензтэй 129,2 мянган дилер байсан бол хүнсний дэлгүүр ердөө 36,6 мянга байжээ.

4.    Сүүлийн 20 жилд галт зэвсгээр үйлдсэн 62 хядлага болжээ

Өнгөрсөн 20 жилд АНУ-д галт зэвсэг ашиглан хүмүүсийг бөөнөөр нь хядсан аймшигт гэмт хэрэг 62 удаа гарсан байна. Энэ бүхэн дунд сургуулийн багш Карл Роберт Браун хичээлийнхээ танхимд гал нээж 10 хүний амь бүрэлгэснээр эхэлжээ.
2012 онд “Сэнди-Хук” бага сургуульд  Адам Питер Лэнз гэгч хагас автомат буугаар гал нээж 28 хүний аминд хүрснийг энд бас дурдаж болно.

5.    Вайомингийн иргэдийн 59,7 хувь нь зэвсэгтэй

Уг нь хамгийн их зэвсэглэсэн иргэдтэй муж Кентукки гэж байгаа ч Вайоминг мужид хүн амынх нь 59,7 хувь галт зэвсэг эзэмшдэг гэсэн тоо байна. Аляскийн иргэд ч галт зэвсэг буунд тун хайртай. Энэ мужид галт зэвсэг эзэмшихийн тулд ямар нэгэн болзол шаардлага, зөвшөөрөл хэрэггүй. Гэрт чинь хэн нэгэн зөвшөөрөлгүй орж ирвэл Аляскад шууд л буудаж болно.

6.    АНУ-д галт зэвсгийн улмаас өдөр бүр 30 хүн амь алдаж байна
Энэ бол зөвхөн аллагын баримт. Ер нь АНУ-д өдөр бүр галт зэвсгээр амиа хорлосон 53 тохиолдол гарч байгаа юм. Золгүй тохиолдол, амиа хорлох гээд галт зэвсгийн улмаас АНУ-д өдөр бүр 300 хүн амь алддаг байна.

7.    Галт зэвсэг хэрэглэсэн аллагад 15-24 насныхан голлож байна

Галт зэвсэг хэрэглэн хүний амь хөнөөх явдалд 15-24 насны африк гаралтай залуус голлож байна. Харин 25-37 насныхны галт зэвсгээр үйлдсэн аллага нийт үхлийн дотор гуравдугаарт ордог байна.

8.    Галт зэвсгийн улмаас хамгийн олон хүн үхдэг газар Луизана
Хүчирхийлэлтэй тэмцэх төийн судалгаагаар Луизиана мужийн айлуудын 45,6 хувь нь гэртээ галт зэвсэгтэй гэж гарчээ. 2011 онд гэхэд л энэ мужид 100 мянган хүнд галт зэвсэгтэй холбоотой 19 үхэл ногдож байсан нь улсын хэмжээнд хамгийн ихэд орж байжээ. Гэтэл энэ мужийн хүн амын 20 хувь нь амжиргааны доод түвшинд амь зууж байгаа юм шүү дээ.

9.    Зэвсэг худалдаалагчдын нэг хувь нь гэмт хэргийн сэдлээр зардаг
Америкт жил бүр зэвсгийн худалдаа хийгчдийн нэг хувь нь нийт худалдаалж байгаа зэвсгийнхээ 60 хувийг гэмт хэргийн зорилгоор наймаалдаг гэсэн судалгаа байна. Бас гэмт хэрэгт ашиглаж байгаа галт зэвсгийн 10-15 хувь нь хулгайлагдсан зэвсэг байдаг байна.

0 Сэтгэгдэл
зэвсэгт халдлага гараад байхад иргэдийнхээ зэвсэгийг хүнсээр сольно гэдэг тэнэг гэхэд дэндүү тэнэг юм яриад байсан.зэвсэгт дээрэмчидийн өөдөөс хоол шидэх юмүү эсвэл их хоол идвэл сүманд даагдахгүй болох юмүүү?
Хамгийн их уншсан