Ойрын өдрүүдэд нутгийн зүүн хагаст жавартай, хүйтэн салхитай байна
У.Хүрэлсүх: Байгалиа хайрлан хамгаалах хандлага, сэтгэлгээг хойч үедээ өвлүүлэх нь бидний эрхэм үүрэг
Парламентын судалгаа, хөгжлийн хүрээлэн, Монголын Хуульчдын холбоо хамтран ажиллах санамж бичиг байгууллаа
Мастеруудын дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс 3 алт, 2 мөнгө, 3 хүрэл медаль хүртжээ
"Элсэлтийн шалгалт"-ын суудлын хуваарь гарлаа
Улс тунхагласны ойн бөхийн барилдааны цахим бүртгэл эхэллээ
“Болор цом-42” наадамд оролцох найрагчдын нэрс тодорлоо
Циркийн уран нугараач Э.Лхагва-Очир Алтан цомын эзэн боллоо
ГССҮТ болон салбар эмнэлэгт нийт 429 хүн яаралтай тусламж авчээ
Хиймэл оюунд суурилсан кибер халдлагын хохирол 64.4 тэрбум ам.долларт хүрнэ
Далай лам Барак Обамтай уулзлаа
АНУ-ын ерөнхийлөгч Барак Обама өнгөрсөн лхагва гарагт Буддын шашны тэргүүн, дээрхийн гэгээн Далай ламтай хувийн чанартай уулзсан ч энэ нь Төвдийн асуудлаарх Вашингтоны байр суурийг өөрчлөхгүй гэж Цагаан ордны албан ёсны төлөөлөгч Жош Эрнест сэтгүүлчдэд мэдэгдсэн байна.
“Хэдийгээр уулзалт Цагаан ордны албан өрөөнд биш, орон сууцны хэсэгт болсон ч гэсэн энэ нь Төвдийн асуудлаарх АНУ-ын байр суурийг огтхон ч өөрлөхгүй гэдгийг би дахин тэмдэглэж байна. Төвд бол биднийхээр БНХАУ-ын нэг хэсэг, АНУ хэзээ ч Төвдийн тусгаар тогтнолыг дэмжсэн мэдэгдэл хийж байгаагүй” гэж Эрнест хэлжээ.
Үүний өмнө БНХАУ-ын Гадаад хэргийн яам АНУ-ын ерөнхийлөгч Барак Обама, Далай ламтай уулзах гэж байна хэмээн мэдэгдэж байсан юм. Энэ уулзалтын үр дүнгийн тухай АНУ-ын төрийн тэргүүний хэвлэлийн нарийн бичгийн дарга “АНУ-ын ерөнхийлөгч, дээрхийн гэгээнтэн хоёр БНХАУ, АНУ-ын хамтын ажиллагааны чухлыг тэмдэглэлээ” гэсэн байна.
Эрнест бас Барак Обама ерөнхийлөгчөөр ажилласан найман жилийнхээ хугацаанд Далай ламтай дөрөв дэх удаагаа уулзаж байна гэж онцолжээ.

0 Сэтгэгдэл