Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Токио хотын дарга авлигын дуулианаас болж огцорлоо

Японы нийслэл Токио хотын дарга Ёити Масудоэ нийслэлийн хууль тогтоох байгууллага ассамблейн тэргүүнд өөрийнхөө огцрох тухай өргөдлөө гардуулж өглөө хэмээн NHK телевиз дамжууллаа.

Түүнийг санхүүгийн талаар шударга биш ажиллаж байна хэмээн олон тооны шүүмжлэл гарны дараагаар ийм шийдвэр гаргаж байна.  Лхагва гарагийн үдээс хойш ассамблейн хуралдаанаар хотын даргад итгэл үзүүлэх эсэхтухай асуудлаас санал хураах гэж байсан нь одоо шаардлагагүй болж байгаа нь энэ.
Масудоэг төрийн албаны машинаар долоо хоног бүр зуслангаадаа явж байна, өөрийн улс төрийн сангийн хөрөнгөөр гэр бүлээрээ аялсан, мөн энэ хөрөнгөөр гэртээ уран зураг, уран бичлэг хийхэд өмсдөг хятадын нэхмэл хувцас худалдаж авсан  гээд олон баримтуудыг хэвлэлүүд илчлэн бичиж байсан юм.

Түүний эхнэрийн удирддаг эрдэм шинжилгээний хүрээлэн нь Масудоэгийн хувийн байшинг түрээслэн ажилладаг нь ч бас илэрсэн юм. Энэ бүх шүүмжлэл бүр хилийн чанадад ч үргэлжилж Масудоэ хоёр жил дөрвөн сарын хугацаанд 200 сая иений зардлаар гадаада есөн удаа айлчилсан гэсэн мэдээлэлч байгаа юм.
Даваа гарагт Масудоэ хотын ассамблейн хуралдаан дээр бүхий л цалингаа эргүүлэн өгөхөө амлаад өөрийг нь есдүгээр сар хүртэл үргэлжлүүлэн ажиллуулахыг гуйж байсан ч ийн огцорох өргөдлөө өглөө.

Хотын шинэ даргыг 50 илүүгүй хоногийн дараа сонгох болохоор энэ нь долдугаар сарын 31 юм уу, наймдугаар сарын 7-нд болох юм байна.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан