Ойрын өдрүүдэд нутгийн зүүн хагаст жавартай, хүйтэн салхитай байна
У.Хүрэлсүх: Байгалиа хайрлан хамгаалах хандлага, сэтгэлгээг хойч үедээ өвлүүлэх нь бидний эрхэм үүрэг
Парламентын судалгаа, хөгжлийн хүрээлэн, Монголын Хуульчдын холбоо хамтран ажиллах санамж бичиг байгууллаа
Мастеруудын дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс 3 алт, 2 мөнгө, 3 хүрэл медаль хүртжээ
"Элсэлтийн шалгалт"-ын суудлын хуваарь гарлаа
Улс тунхагласны ойн бөхийн барилдааны цахим бүртгэл эхэллээ
“Болор цом-42” наадамд оролцох найрагчдын нэрс тодорлоо
Циркийн уран нугараач Э.Лхагва-Очир Алтан цомын эзэн боллоо
ГССҮТ болон салбар эмнэлэгт нийт 429 хүн яаралтай тусламж авчээ
Хиймэл оюунд суурилсан кибер халдлагын хохирол 64.4 тэрбум ам.долларт хүрнэ
Манай гаригийн ирэх хоёр жилийн ургацын төсөөлөл таатай байна
Энэ 2016 онд дэлхийн улс орнууд хоёр тэрбум 521 сая тонн үр тариа хурааж авахаар тооцоо гарч байгаа нь өнгөрсөн оны дээд амжилтаас 0,2 хувиар бага байгаа хэдий ч түүхийн бүх үеийн амжилтын гуравдугаарт бичигдэнэ гэж тооцоолж байна. Ингэснээр их хэмжээний нөөөц бий болж үр тарианы үндсэн төрлүүдийн эрэлт, нийлүүлэлт зах зээл дээр тогтвортой байна гэж НҮБ-ын Хүнс Хөдөө аж ахуйн байгууллага ФАО хүнсний үнийн индекс, нөөцийн талаарх шинэ мэдээлэлдээ дурджээ.
Хүнсний бүтээгдхүүний үнэ
Ургацын шинэ улирлын таатай таамаглалын ачаар үр тарианы үнэ сүүлийн таван сарын турш буурсаар байгаа тухай Хүнс хөдөө аж ахуйн байгууллага мэдээллээ. 2015 оны гуравдугаар сартай харьцуулахад нийт үр тарины үнэ 13,1 хувиар буурсан гэжээ.
Хоёрдугаар сартай харьцуулахад саахар, ургамлын тосны үнийн индекс нэг хувиар өсч энэ нь үргэлжилсээр байна гэж мэдээлэлд дурдсан байна.
Саахарын үнэ 17 хувиар өсч 2014 оны арваннэгдүгээр сараас хойш хамгийн өндөр хэмжээндээ хүрээд байна. Харин ургамлын тосны үнэ хоёрдугаар сарынхтай харьцуулахад 6,3 хувиар өссөн нь энэ бүтээгдхүүний гол үйлдвэрлэгч Малайз, Индонезид үргэлижлсэн ган болж байгаатай холбоотой.
Ер нь НҮБ-ын Хүнс хөдөө аж ахуйн байгууллага дэлхийн зах зээлдэх хүнсний гол нэрийн таван бүтээгдхүүн болох үр тариа, мах, сүүн бүтээгдхүүн, ургамлын тос, саахарын үнийн индексийг гаргадаг. Өнгөрсөн жилийн тухайд дэлхий даяараа эдгээр бүтээгдхүүн, хүнсний хангалттай нөөцтэй байсан, нөгөө талаар дэлхийн эдийн засгийн хөгжлийн хурд саарсан, ам.доллар чангарсан зэргээс үүдээд эдгээр бүтээгдхүүний үнэ буурч байсан.
Сүүн бүтээгдхүүний үнэ 8,2 хувиар буурч 2009 оны зургадугаар сараас хойшхи хамгийн доод хэмжэндээ хүрээд байгаад хамгийн гол нь цөцгийн тос, бсялагын үнэ унаж байгаа нь нөлөөлж байна. Харин махны үнийн тухайд өнгөрсөн жилийнхээс нэг их өөрчлөгдөөгүй байна гэж Хүнсний байгууллагын судалгаанд өгүүлжээ.
2016-2017 оны таамаглал
2016-2017 оны үр тарианы ургацын улиралд дэлхийн үр тарианы үйлдвэрлэл багахан хэмжээгээр буурах төлөвтэй байна гэж Хүнсний байгууллага таамаглаж байна. Энд дэлхий дахинаараа 712,7 сая тонн буудай хураан авахаар байгаа нь өнгөрөгч 2015 онхоос 20 сая тонноор бага байгаа үзүүлэлт нөлөөлж байна. Буудай үйлдвэрлэгч гол орон Украин, Орост цаг агаарын таагүй байдал, ганц болж байгаа нь үүнд нөлөөлнө гэж үзэж байгаа юм.
Энэ жил харин нэг тэрбум 313 сая тонн тэжээлийн тариа хурааж авахаар байгаа нь өнгөрсөн оныхоос 11 сая тоноор илүү гарна. Эрдэнэ шишинй тухайд өмнөх оныхоос 1,1 хувиар илүү гарч нэг тэрбум 14 сая тоннд хүрэх төлөвтэй байна. Эрдэнэ шишийг Европын холбооны орнууд тарьдгаа сэргээж эхэлсэн нь ийм таатай үр дүн авчирч байна гэж шинжээчид үзэж байгаа юм.
Харин эрдэнэ шиш ихээр тариалж, хүнсэндээ хэрэглэдэг Өмнөд Африк, Бразилд цаг уурын Эль-Нино урсгалын нөлөөгөөр их ган болсноос эрдэнэ шишийн ургац буурах гэнэ.
Цагаан будааны ургац бас энэ жил нэг хувиар өсч 495 сая тонныг хураан авах тооцоо гарч байна. Сүүлийн хоёр ч улиралд цаг агаарын таагүй нөхцөлд байсан Азийн хойд хагаст байдал дээрдэж, цаг агаарын таатай байдал бий болсноор цагаан будааны ургац ингэж өсч байгаа нь энэ.
Ингэж ургац нэмэгдэж байгаагаас нөөц сайжирч 2016-2017 онд үр тарианы олон улсын худалдаа буурах төлөв ажиглагдаж байна. Ер нь дэлхий дахины үр тарианы хэрэглээ 2016-2017 онд нэг хувиар нэмэгдэж хоёр тэрбум 547 сая тоннд хүрнэ гэсэн урьчилсан таамаг байгаа юм.
Үүнтэй зэрэгцээд АНУ-ын ХААЯ-ны гаргасан тайланд Орос улаан буудайн экспортоор дэлхийд тэргүүлнэ гэж мэдэгджээ.
Энэ зургадугаар сарын 1-ний байдлаар ОХУ гадаадад 24,5 сая тонн улаан буудай худалдаад байгаа бол Канад 22,5 саяыг гаргаж хоёрдугаар байрт, АНУ 21,06 сая тонныг экспортолсноор гуравдугаарт орж байгаа дүн байна.
ОХУ-ын ХААЯ ч энэ талаар 2015 оны зургадугаар сарын 1-нээс 2016 оны зургадугаар сарын 8 хүртэлх хугацаанд нийтдээ 33,04 сая тонн улаан буудай экспортолсон гэсэн мэдээ гаргажээ.
Гэтэл ОХУ өнгөрсөн онд улаан буудай экспортолсон хэмжээгээрээ Канад, АНУ-ын дараа орж байсан юм.
2015 онд 104,8 сая тонн улаан буудай хураан авсан орос улс энэ жил 106 саяас доошгүй тонн улаан буудай хураан авна гэж ОХУ-ын Хөдөө аж ахуйн сайд Александр Ткачев мэдэгдээд байгаа юм.

0 Сэтгэгдэл