Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

“Лалын улс” бүлэглэлийн тэргүүнийг устгажээ


Дэлхийн олон улс оронд аюул заналхийлээд байгаа, алан хядагч “Лалын улс” зэвсэгт бүлэглэлийн тэргүүн Абу Бакр аль-Багдад АНУ-ын нисэх хүчний агаараас хийсэн цохилтын үеэр амь алдлаа гэж Mirror  агентлаг мэдээлсэн байна. 

Алан хядагчидтай холбоотой мэдээллийн агентлаг “Рамаданы тав дахь өдрөөр Ракка хотод холбоотны хүчин агаараас цохилт өгөх үеэр Абу Бакр аль-Багдади амь үрэгдсэн” гэснийг Mirror иш үндэс болгожээ.
Гэтэл өөр бас нэг эх сурвалжийн мэдэлснээр бол зэвсэгт бүлэглэлийн удирдагч Мосул хотод алагдсан гэнэ.

Иран Сирийн хил орчимд олон улсын эвслийнхэн агаараас цохилт өгөх үеэр “Лалын улс” Зэвсэгт бүлэглэлийн тэргүүн Абу Бакр аль-Багдади болон түүний хамтрагч хэд хэдэн дарга нарыг шархадсан гэсэн мэдээлэл энэ сарын 10-ны өдөр хэвлэлүүдээр бас тарж байсан юм.

2003 оноос хойүш янз бүрийн нууц нэрээр амьдарч байгаад Сири, ИРак, Ливийн нутгийн зарим хэсгийг хянаж байгаа алан хядагч “Лалын улс”-ын халифаар тунхаглагдсан.
АНУ-ын Төрийн департамент энэ алан хядагчийн байгаа газрыг мэдээлэх юм уу, баривчлах, эсвэл алсан тохиолдолд 10 сая долларын шагнал өгөхөөр амлаж байсан юм.

Жинхэнэ нэр нь Ибрахим Аввад Ибрахим Али Мухаммад аль-Бадри ас-Самарраи гэдэг энэ эр 1971 онд Самаррын ойролцоо төрсөн.
Багдадын их сургуульд лалын шашин судлалаар докторын зэрэг хамгаалсан гэсэн мэдээллийг америк, иракын тагнуулынхан тараасан. Бас боловсролын салбараар докторын зэрэг хамгаалсан гэсэн мэдээлэл ч бий. Математикийн багш мэргэжилтэй.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан