Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

ЭЕШ орон даяар эхэллээ

2015-2016 оны ЭЕШ орон даяар өнөөдөр 12:00 цагт Монгол хэл бичгийн шалгалтаар эхэллээ.

Энэ жил 37203 сурагч ЭЕШ өгөх бөгөөд энэ нь өмнөх жилийнхээс нэг дахин өсчээ. Эдгээр сурагчид 11 хичээлээс математик, нийгэм, англи хэлний хичээлийг хамгийн их сонгож шалгалт өгч байгаа талаар албаныхан хэллээ.

2016 оны ЭЕШ-д Засгийн газрын 37 дугаар тогтоолоор ЕБС төгсөгч болон их, дээд сургууль, коллежид элсэгчдийн эх хэлний боловсролын чанар, хэрэглээ, иргэдийн харилцааны соёл, эх хэлний дархлааны түвшинг тогтоох, сайжруулах зорилгоор элсэгчид Монгол хэл, бичгийн шалгалтыг заавал өгөхөөр болсон юм.

Тэгвэл энэхүү шалгалтын батламж хуудас 2.5 жилийн хугацаанд хүчинтэй байх аж. Харин бусад хичээлийн батламжийн хуудас хоёр жилийн хугацаанд хүчинтэй байхаар болсон. Гэхдээ төгсөгч Монгол хэл бичгийн шалгалтад тэнцээгүй ч бусад сонгосон  хичээлийн шалгалтаа өгөх эрхтэй. Өөрөөр хэлбэл, Монгол хэл, бичгийн шалгалтад тэнцээгүй шалгуулагч дараа жил дахин тухайн шалгалтыг амжилттай буюу 400 онооноос дээш өгснөөр их, дээд сургуульд элсэх боломжтой болох юм.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан