Т.Даваадалай: Автомашины импортыг хязгаарлаагүй бөгөөд улсын дугаар авах шалгуур үзүүлэлтээ л биелүүлэх ёстой
Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлж байна
Нийслэлийн 2025 оны төсвийн төслийг өргөн барилаа
Орон нутгийн эрүүл мэндийн төвүүдэд бүрэн тоноглогдсон түргэн тусламжийн машин хүлээлгэн өглөө
Биржээр 512 мянган тонн эрчим хүчний нүүрс арилжлаа
УИХ дахь намын бүлгүүд Ерөнхийлөгчийн хоригийг хүлээж авах нь зүйтэй гэж үзлээ
Гаалийн байцаагч нарын ХОМ-тэй холбоотойгоор ГЕГ-аас 11 гаалийн байцаагчийг АТГ-т шалгуулахаар өгчээ
Тамирчид шалгаруулж авна
АН-ын бүлэг: Ерөнхийлөгчийн 2025 оны төсөвт тавьсан хоригийг бүхэлд нь хүлээж авах нь зүйтэй гэж үзлээ
“Хүүхэд хөгжлийн орчин үеийн асуудлууд III” олон улсын эрдэм шинжилгээний хурал боллоо
ЭЕШ өнөөдөр Монгол хэл бичгийн шалгалтаар эхэлнэ
Арван хоёр жил амжилттай суралцсан сурагчид маань өнөөдөр амьдралын гараагаа эхлэх шалгуур болсон элсэлтийн ерөнхий шалгалтаа өгнө. Орон даяар 12:00 цагт зэрэг эхлэх хамгийн эхний шалгалт нь Монгол хэл, бичгийнх байх юм. Энэ шалгалт нь их, дээд сургууль, коллежид элсэн суралцагчдын эх хэлний боловсролын чанар, хэрэглээ, иргэдийн харилцааны соёл, эх хэлний дархлааны түвшинг тогтоох, сайжруулах зорилготой.
Аливаа нормд тулгуурласан шалгалтын агуулга, зохион байгуулалтыг жил бүр өөрчлөх нь шалгалтын үр дүн, ач холбогдолд сөргөөр нөлөөлдөг гэдэг. Тиймээс энэ жилийн шалгалтын агуулгад өөрчлөлт ороогүй аж. Тухайлбал, Монгол хэл бичгийн сэдэв даалгаврын агуулга нь өмнөх жилийн шалгалтын агуулгатай нэгэн адил уншаад ойлгох чадвар сорьсон сонгох хэлбэрийн 10 даалгавар, бичил эхээс алдаатай үгийг олж засах зөв бичих чадвар сорьсон даалгавар, монгол бичгээр бичсэн бичил эхийг хөрвүүлэх монгол бичгийн унших чадвар сорьсон даалгавар болон эх зохион найруулах чадвар сорьсон даалгавруудаас бүрдэж буй юм байна.
Энэ жил элсэлтийн ерөнхий шалгалт өгөхөөрнийт 37164 шалгуулагч бүртгүүлсний 15123 хотод, 22041 орон нутагт бүртгүүлжээ. Харин шалгалтыг 49 байрны, таван мянга гаруй зааланд зохион байгуулахаар бэлтгэсэн байна. Эдгээр төвд нийтдээ давхардсан тоогоор 10 мянган хүн шалгалтын комисст орж ажиллах бөгөөд Боловсролын үнэлгээний төвийн хүний нөөцөд бүртгэгдсэн их, дээд сургуулийн болон дунд сургуулийн багш нарын төлөөлөл багтжээ. Мөн шалгалтын бүх байрт хяналтын камер, металл илрүүлэгч суурилуулсан байна. Энэ жилийн ЭЕШ-ын монгол хэл, англи хэл, орос хэлний шалгалтын агуулгад шалгуулагчдын сонсоод ойлгох чадварыг шалгах даалгаврууд нэмж орох байсан ч эцэст нь хасагдсан. Гэхдээ хөдөө орон нутгийн шалгалтын байруудад сонсох тоног төхөөрөмжийг нь бүрэн суурилуулж дууссан учир хөдөө орон нутагт туршилтын журмаар дүноноонд нөлөөлөхгүйгээр сонсоод ойлгох чадварыг нь шалгах нь. Мөн хариултын хуудсаа зөвхөн балын харандаагаар будахаар болсныг мартуузай. Энэ нь шалгуулагчдад алдаагаа залруулж дүн оноогоо өсгөх боломж олгож байгаа хэмээн зохион байгуулагчид үзэж буй юм.
Шалгуулагчид шалгалтын байранд шалгалт эхлэхээс нэг цагийн өмнө ирсэн байх шаардлагатай бөгөөд шалгалт өгөх анги, танхимд 10 минутын өмнө суудлаа эзэлсэн байх ёстой. Дурдсан хугацаанаас хожимдсон хүнийг шалгалтад оруулахгүй юм байна. Ирэхдээ иргэний үнэмлэх болон түүнтэй дүйцэхүйц бичиг баримт, бүрэн дунд боловсролын гэрчилгээ, суудлын хуваарь, бүртгэлийн хуудсаа авчрахыг сануулахад гэмгүй байх. Эдгээрээс аль нэг баримт дутуу бол шалгалтад орох эрхгүй юм.
Мөн шалгалтын анги танхимд гар утас, тооны машин, таблиц, томъёоны хураангуй, ном, дэвтэр, ноорог цаас, гарын авлага, цаасан болон электрон толь бичиг, компьютер MP3, MР4, таблет, ухаалаг цаг, дуу хураагуур зэрэг бусдад саад болох, хууран мэхлэх зорилготой ямар нэг зүйлийг авч орохыг хориглоно.
Харин шалгалтын даалгаврыг гүйцэтгэхдээ бусдаас дэмжлэг авсан, тусалсан, хоорондоо ярилцах зэргээр саад учруулсан тохиолдолд шалгалтын журам зөрчсөнд тооцож, тухайн шалгалтын материалыг хүчингүй болгох гэнэ. Түүнчлэн биеийн эрүүл мэндийн байдлаас болон бусад шалтгаанаар шалгалтын анги, танхимаас гарсан бол шалгуулагчийн гарах хүртлээ хийсэн даалгаврыг дүгнэж зохих оноог өгөх аж. Монгол хэл бичгийн шалгалт болон ЭЕШ-ын математик, физик, химийн хичээлийн даалгаврын гүйцэтгэх хугацаа 100 минут, монгол хэл, англи хэл, орос хэл, биологи, газарзүй, Монгол Улсын түүх, нийгмийн тухай мэдлэг хичээлийн шалгалтын даалгаврын гүйцэтгэх хугацаа 80 минут байна.

0 Сэтгэгдэл