Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Газар газрын сонгуулийн тухай сонин хачин


-Орост хамгийн анхны сонгууль бүр IX зуунд болсон гэнэ. Оросын газар нутгийн төв гэдэг Великий Новгород хотын иргэдхэн ван болохыг сонгуулиар шийддэг байжээ.

-Швейцарьт эмэгтэйчүүд сонгуульд санал эрхээ ердөө 1971 онд л эдэлж эхэлжээ. Зарим мужид нь бүр 1991 он хүртэл эмэгтэйчүүд сонгох эрхгүй байсан гэнэ.

-Харин Шинэ Зеландын эмэгтэйчүүд 1893 онд сонгуульд санал өгөх эрхтэй болсноор дэлхийд анхдагч болжээ.

-Малайз бол Үндсэн хуульт хаант засагтай улс. Гэхдээ хаан нь насан туршдаа биш соонгуулиар тодруулна. Тус улсын есөн мужийн долоог нь султан, нэгийг ража, нөгөө нэгийг нь захирагч удирдана. Таван жил тутам энэ хаад дундаасаа ахмад настайг юм уу, хамгийн удаан хаан суусан хүнийг улсын хаанаар сонгодог гэнэ.

-1997 оны хоёрдугаар сард Пакистанд болсон бүх нийтийн сонгуулиар баруун хойд нутгийн ердөө 50 мянган хүнтэй хотоос Пакистаны парламентын нэг суудалд  107 хүн нэр дэвшин өрсөлдсөн байна.

-Манай гаригийн хамгийн олон хүнтэй парламент БНХАУ-ын Бүх хятадын ардын төлөөлөгчдйин их хурал 3000 төлөөлөгчтэй, жилд ганц удаа хуралддаг байна.

-Америкийн Нью-Мексико мужид өрсөлдсөн хоёр нэр дэвшигч яг ижил тооны санал авч тэнцсэн тохиолдолд ямар нэг тоглоом тоглож хожсон нь ялдаг хуультай юм байна. Ийм тохолдол 1998 онд Эстансия хотод тохиож нэр дэвшигч Жеймс Фаррингтон,  Жоан Карлсон хоёр тус бүр төлөөлөгчдөөс 68 санал авч тэнцжээ.  Жеймс нь покер тоглоё гэж, харин Жоан шоо хаяя гэсэн санал гаргаад мөнгө шидэхэд Жеймсиын талд бууж покер тоглосноор Жеймс ялж хотын дарга болж байжээ.

-Мэн арлын парламент Тинвальд манай гаригийн хамгийн эртний парламент гэнэ. Манай эриний 979 онд байгуулагдсан энэ парламент өнөө хүртэл ажиллаж байгаа.

-АНУ-ын түүхэнд нэр дэвшигч нь өрсөлдөгчөөсөө цөөн санал авсан атлаа Ерөнхийлөгчөөр сонгогдсон дөрвөн тохиолдол байдаг байна. Энэ нь ерөнхийлөгчийн сонгуульд ялагч нь хүн амын тоогоороо ялгаатай мужуудын төлөөлөгчдөөс дэмжлэг авсан байх учиртай нь ялгаатай болоод тэр гэнэ.

-1989-1996 онд Либерид иргэний дайн болж босогчдын нэг хэсгийг Чарльз Тейлор командалсан. Энхийг сахиулах хүч орж гал зоогсоогоод 1997 онд сонгууль явуулахад Тейлор “Тэр миний ээжийг алсан. Тэр миний аавыг алсан. Би түүний төлөө  санал өгнө” гэсэн уриатай ороод 75 хувийн саналаар ялж Ерөнхийлөгч болжээ.

- Педро Ласкурайн Мексикийн ерөнхийлөгчөөр  1913 оны хоёрдугаар сарын 18-нд ердөө нэг цаг болсон гэнэ. Ерөнхийлөгч Мадерог энэ өдөр алсны дараа тэрээр ерөнхийлөгчийн тангараг өргөөд дараа нь генерал Викториано Хуэртаг өөрийн залгамжлагчаар томилоод өөрөө огцорчээ.

-Данийн хошин шогийн жүжигчин Якоб Хаугард 1979 онд парламентын гишүүнд нэр дэвшихдээ их сонин хөтөлбөр дэвшүүлсэн гэнэ. Тэрээр сонгогчиддоо 8-8-8 буюу найман цаг унтаж, найман цаг ажиллаж, найман цаг чөлөөт цагтай байх гэсэн байна. Тэрээр арай гэж 1994 онд парламентын гишүүнээр сонгогдож 4 жил суужээ.

- Сонгуулийн дараах шөнө Америкчууд нойргүй хонож, телевизор ширтэн цаг нөхцөөдөг. Статистик судалгаагаар энэ үед үшөнийн дэлгүүрүүдийн орлог эрс нэмэгдэж, үүний ихэнх нь согтууруулах ундаанаас ордог, шуурхай албаны 911 утасны ачаалал ихэсдэг байна. Бас хэдэн арван хүн сонгуулийн дүнгээс болоод амиа хорлодог гэнэ.

- Америкийн социалист, зүүний хөдөлгөөний зүтгэлтэн Норман Томас хамгийн тэвчээртэй, уйгагүй нэр дэвшигч. Тэрээр 1928-1948 онд зургаан удаа Моциалист намаас АНУ-ын ерөнхийлөгчид нэр дэвшин өрсөлдөөд ялагдсан хүн.


-1927 онд Либерийн ерөнхийлөгчийн сонгуулиар  ялагч  Чарльз Кингийн төлөө 234 мянган хүн санал өгсөн гэсэн дүн гарчээ. Хамгийн сонин нь энэ үед тус улсад сонгуулийн насны ердөө 15 мянган хүн байснаас сонгуулийн саналыг худал гаргах талаар Гиннесийн номд орсон байна.

-1934 онд болсон Бүх холбоотын Коммунист /большевик/ намын ерөнхий нарийн бичгийн даргын сонгуулийн үеэр Иосиф Сталин “Яаж санал өгөх нь чухал биш, яаж тоолох нь чухал” гэсэн "алдарт" үгээ хэлжээ.

-2010 онд Исландын Улстөрийн шоглол намынхан “Сонгуулийн өмнөх мөрийн хөтөлбөрөөсөө нэгийг ч биелүүлэхгүй” гэсэн уриатайгаар сонгуульд ороод сонгогчдын 34,7 хувийн санал авсан гэнэ.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан