Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Евро-2016 тэмцээний үеэр цэнгэлдэх хүрээлэнгийн ойр архи зарахыг хориглов

Европын аварга шалгаруулах хөлбөмбөгийн Евро-2016 тэмцээний үеэр Францад “хуурай хууль” зарлалаа. Эрх баригчид тэмцээн болж байгаа хотуудын цэнгэлдэх хүрээлэн, түүний ойр орчимд согтууруулах  агуулгатай ундаа зарахыг хориглосон шийдвэр гаргажээ. Ийм хотууд, цэнгэлдэх хүрээлэнгийн нэрсийг зарласан шийдвэрийг Францын Додоод хэргийн сайд Бернар Казнем мэдээлсэн байна.

Европын аварга шалгаруулах тэмцээний хамгийн эхний тоглолт эхлэхийн өмнөхөн зургадугаар сарын 9-нд Марсель хотноо английн хөгжөөн дэмжигчид нутгийн оршин суугчидтай, дараа нь оросуудтай зодолдсон нь согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэсэнтэй холбоотой гэж хууль сахиулагчид үзсэн юм.

Лилл хотноо Герман, Украины тэмцээн болохын өмнө, Умард Ирланд, Польшинй тэмцээний үеэр ч мөн л хөгжөөн дэмжигчдийн дунд зодоон болсон нь ийм шийдвэр гаргахад хүрчээ.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан