Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Ерөнхийлөгчийн нууц хүүхэд гэсэн таван зальтныг Боливид саатууллаа


Боливын ерөнхийлөгч Эво Моралес, түүний эхнэр байсан Габриэль Сапат хоёрын дундаас гарсан хүүхэд гэдгээ шүүхээр нотлуулах гэсэн таван зальтныг  тус улсад саатууллаа гэж Боливын ерөнхий прокурор Рамиро Геррерогийн албаны мэдээллээс иш татан орон нутгийн хэвлэлүүд мэдээлжээ.

Мөрдөн шалгах явцад тэднийг шүүхэд зарга мэдүүлж өөрсдийгөө ерөнхийлөгч Моралесын хүүхэд гэж хэлүүлэхээр Габриэль Сапатагийн гурван ч хамаатан тэдэнд тус бүр 5-15 мянган доллар өгсөн нь нотлогдсон байна. Тэд  “хуурамч хүүхдүүд”-ийг ямар асуултад яаж хариулахыг нь хүртэл  зааж өгсөн  гэж хүүхдүүд хууль тогтоогчдод мэдүүлжээ.

“Бид энэ хүүхдүүдийн эцэг эх нь хэн болох, хаана амьдардгийг тогтоосон” гэж прокурор мэдэгдсэн байна.

Боливын Ерөнхийлөгч Эво Моралес үүний өмнө Сапатиайтай гэр бүл болж байхдаа нэг хүүхэд төрүүлсэн нь үнэн, харин тэр нь нас барсан, тэгээд ч Сапата бид хоёр харилцаагаа тасалсан гэж ярьж байсан юм.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан