Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Дэвид Бэкхэм Лондонгийн олимпод оролцохгүй

Дэвид Бэкхэм олимпод оролцох Их Британы багт орж чадсангүй. 37 настай  Английн шигшээ багийн ахлагч асан тэрээр 5 дугаар сард өөрийгөө “Лондон-2012”-т тоглох магадлал өндөр байгаа гэж үзэж байсан юм. Энэ тухай тэрээр “Мэдээжийн хэрэг миний сэтгэл маш их гонсгор байна. Гэхдээ багийг надаас илүү хөгжөөн дэмжих хүн гарахгүй л болов уу. Би бусад  шигэ их британы шигшээ багт үнэнчээр зүтгэж байсан. Тэднийг ялна гэдэгт итгэж байна” гэж хэлжээ.

Багийн менежер Стуарт Пирсийн 35 хүний жагсаалтанд Дэвид Бэкхэмийн нэр байсан боловч олимпын наадамд 23-аас дээш настай 3 хүн л оролцох эрхтэй байдаг юм. Харамсалтай нь энэ гурван хөл бөмбөгчний нэг нь Бэкхэм байсангүй. Бэкхэмийн оронд английн шигшээ багийг Манчестер Сити багийн М.Ричардс ахлах болсон бөгөөд, Манчестер Юнайтедийн Р.Гиггс болон Ливэрпүүлийн К.Бэллами нар ахмад тамирчны тоонд багтан шигшээ багтаа тоглохоор болсон байна.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан