Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Японд 0-3 жил явсан машин өнөөдрөөс татваргүй орж ирнэ

Монгол Улс, Япон Улс хоорондын чөлөөт худалдааны хэлэлцээрийн дагуу автомашины импортын тарифыг тэглэхээр болсон нь өнөөдрөөс хэрэгжиж эхэлнэ.

Үүнд   Япон улсдаа 0-3 жил ашигласан автомашиныг импортын татваргүй оруулж байх юм. Харин 4-6 жил ашигласан автомашины импортын татварыг  жил тутам бууруулах, харин 10-аас дээш жил ашигласан машиныг импортын татвараас  чөлөөлөхгүй юм байна.

Энэ хэлэлцээрийн дагуу Монголын талаас 5700 бараа бүтээгдэхүүн, Японы талаас 9300 орчим төрлийн бараа бүтээгдэхүүнийг импортын гаалийн татвараас чөлөөлөх юм.

Монгол-Японы худалдааны эргэлт жилд 300-500 сая ам.доллар буюу монголын нийт гадаад худалдааны 3-4 хувийг эзэлдэг. Дээрх чөлөөт худалдааны хэлэлцээр байгуулагдсанаар ирэх хоёр жилд энэ тоо 50-60 хувиар нэмэгдэнэ гэж тооцоолж байгаа юм байна.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан