Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Дэлхийн чансааг С.Батцэцэг тэргүүлж, С.Цэрэнчимэд гуравт, П.Орхон наймд бичигдлээ

Олон Улсын Бөхийн Төрлүүдийн Нэгдсэн Холбооноос эмэгтэй тамирчдын жин тус бүрийн чансааг шинэчлэн гаргалаа. Шинэчилсэн чансаагаар дэлхийн хошой аварга Соронзонболдын Батцэцэг 63 кг-ын жиндээ магнайлсан бол дэлхийн аварга, дэлхийн аваргын мөнгө медальт Сүхээгийн Цэрэнчимэд 60 кг-ын жинд 5-д, Иван Ярыгины нэрэмжит тэмцээн болон Италийн Сассарийн ОУТ-д түрүүлсэн Пүрэвдоржийн Орхон 58 кг-ын жинд 8-д бичигдсэн байна. Мөн 55 кг-ын жинд Д.Отгонцэцэг 14-т, Э.Даваачимэг 20-д бичигдсэн бол 58 кг-ын жинд Б.Шоовдор 20-д, 69 кг-ын жинд О.Насанбурмаа 19-д, 75 кг-ын жинд О.Бурмаа 19-д тус тус бичигджээ.

Та бүхэнд дэлхийн чансааг жин тус бүртээ тэргүүлж буй гурван бөхийн жагсаалтыг хүргэе.

48 кг:
1. Мария Стаднык /Азербайжан/
2. Сун Ян Ань /БНХАУ/
3. Эри Тосака /Япон/
53 кг:
1. Саори Ёшида /Япон/
2. Софиа Маттссон /Швед/
3. Жон Сю Чун /БНХАУ/
55 кг:
1. Хелен Марулис /АНУ/
2. Ирина Ологонова /ОХУ/
3. Татьяна Кит /Украин/
...14. Д.Отгонцэцэг /Монгол/
... 20. Э.Даваачимэг /Монгол/
58 кг:
1. Каори Ичо /Япон/
2. Жоанна Маттссон /Швед/
3. Элифжале Йесилирмак /Турк/
... 8. П.Орхон /Монгол/
...20. Б.Шоовдор /Монгол/
60 кг:
1. Петра Олли /Финлянд/
2. Юлия Пронцевич /ОХУ/
3. Татьяна Омельченко /Азербайжан/
...5.С.Цэрэнчимэд /Монгол/
63 кг:
1. С.Батцэцэг /Монгол/
2. Рисако Кавай /Япон/
3. Анастасия Григорьева /Латви/
69 кг:
1. Жоу Фен /БНХАУ/
2. Алин Фоккен /Герман/
3. Наталья Воробьева /ОХУ/
... 19. О.Насанбурмаа /Монгол/
75 кг:
1. Аделина Грэй /АНУ/
2. Эрика Виебе /Канад/
3. Василиса Марзалюк /Белорусь/
...19. О.Бурмаа /Монгол/

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан