Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Хятадууд монгол руу тавих төмөр замаа барьж эхэллээ

БНХАУ-ын Өвөр монголын өөртөө засах орны нутагт Хятад-Монголыг холбосон 1435 мм-ийн царигтай төмөр зам барих ажлаа эхлүүллээ гэж хятадын мэдээллийн Синьхуа агентлаг мэдээллээ. Энэ зам нь хятадад хэрэглэдэг нийтлэг царигтай байх юм.

Өвөр монголын Эзний хошуунд оршдог хятад монголын хил дээрх хоёр дахь том боомт Цэхэгээс  эхэлж байгаа төмөр зам хоёр орны эдийн засгийн хамтын ажиллагааны түүхэнд шинэ хуудас болно гэж үзэж байна.  Энэ төмөр зам ашиглалтад орсноор хоёр орны хоорондох ачаа эргэлт жилд 30 сая тонн болно гэж төсөөлж байгаа юм хэмээн мэдээнд дурджээ.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан