“…С.Зоригийн хэргийн шинэ ажлын хэсгийнхэн та нарын хяналтаас гарчихлаа шүү дээ”
Цагаан суварга, Нарийнсухайт, Ухаа худаг ордуудын 34 хувийг Баялгийн санд авна
Зулын 25-ны Их дүйчин өдөр тохиож байна
Танхимын нэрээр “Эрдэнэт”-ээс 120 тэрбумын тендер авсан уу?!
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 14 хэм хүйтэн
Т.Даваадалай: Автомашины импортыг хязгаарлаагүй бөгөөд улсын дугаар авах шалгуур үзүүлэлтээ л биелүүлэх ёстой
Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлж байна
Нийслэлийн 2025 оны төсвийн төслийг өргөн барилаа
Орон нутгийн эрүүл мэндийн төвүүдэд бүрэн тоноглогдсон түргэн тусламжийн машин хүлээлгэн өглөө
Биржээр 512 мянган тонн эрчим хүчний нүүрс арилжлаа
Байт харвааны оюутны дэлхийн аваргын тэмцээн өнөөдөр эхэлнэ
Дэлхийн оюутны аварга шалгаруулах байт харвааны тэмцээн өнөөдөр Улаанбаатар хотноо төв цэнгэлдэх хүрээлэнд эхэлнэ. Тэмцээнд Австрали, АНУ, Аргентин, Бельги, Герман, Итали, Их Британи, Малайз, Монгол, Мексик, Коста-Рика, ОХУ, Өмнөд Солонгос, Польш, Сингапур, Словак, Финланд, Франц, Хятадын Тайвань, Чех, Швед, Швейцарь, Энэтхэг, Япон зэрэг 24 орны их, дээд сургуулийн өдрийн ангид суралцдаг 17-28 насны 250 орчим төлөөлөгчид, оюутан тамирчид оролцохоор мэдүүлгээ өгөөд байгаа юм байна.
Тэмцээнийг Испани, Бразил, Энэтхэг, Сингапур улсын Олон улсын байт харвааны холбооны олон улсын зэрэгтэй 4 шүүгч шүүх юм.
Дэлхийн Оюутны аварга шалгаруулах Байт харвааны тэмцээн анх 1996 онд Франц улсад зохиогдож эхэлсэн бол хоёр жил тутам болж байгаа юм байна.
Тэмцээний нээлтийн ёслол өнөөдөр 16:00 цагаас Төв цэнгэлдэх хүрээлэнд болж Эрхийн мэргэн харваачийн үлгэрчилсэн домогт тулгуурласан Монгол улсын соёлын өв, уламжлалыг харуулсан үзүүлбэр, үндэсний сур харваа, дуу болон хөгжимийн тоглолтыг олон улсын тамирчдад үзүүлэх юм.
Улаанбаатар хотноо болох дэлхийн оюутны аварга шалгаруулах байт харвааны 11 дүгээр тэмцээн нь Компаунд болон Рекурв гэсэн хоёр төрлөөр болж ганцаарчилсан, багийн, холимог хосын тэмцээнээр нийт 60 медалийн төлөө өрсөлдөнө.

0 Сэтгэгдэл