Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Тэргүүн хатагтайг гурван гартай харагдуулсныхаа төлөө уучлал гуйжээ


Польшийн ерөнхийлөгчийн гэргий Агата Дудиг хэвлэлүүд гурван гартай юм шиг харагдуулсан гэрэл зураг нийтэлснийхээ төлөө орон нутгийн сонинууд Ерөнхийлөгчийн хэвлэлийн албаны даргаас хүлцэл өчсөн байна. Ерөнхийлөгчийн албаны хэвлэлийн нарийн бичгийн дарга Марек Магеровский өөрийн твиттертээ  хэвлэлүүд  тэргүүн хатагтайг  гурван гартай болгон засч яанзалж гаргасан  ч юм биш, харин Агатаг Норвегид айлчлах үеэр нь дагалдаж явсан хамгаалалтын ажилтны зөвхөн гар нь зураг дээр гарснаас ингэж харагдсан юм гэж бичжээ. Тэр бас хамгаалалтын ажилтны гар зураг дээр хэрхэн гарсныг харуулахын тулд яг тэр агшинд дарсан бусад зургуудыг нийтэлсэн байна .

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан