Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Монголын бизнесмэн оросоос уралдааны 21 морь оруулж иржээ


Монголын нэгэн бизнесмэн Оросоос спорт уралдааны 21 морь Хиагтын боомтоор хил нэвтрүүлсэн  гэж ОХУ-ын Буриад улсын Мэргэжлийн хяналтын удирдах газраас мэдээлсэн байна.

Тавдугаар сарын 19-нд тэр хүн адуугаа хил дээр авчирсан боловч ОХУ-ын Я.Р.Коваленкогийн нэрэмжит Бүх оросын мал эмнэлэгийн эрдэм шинжилгээний хүрээлэнгээс авах ёстой цусны шинжилгээний дүгнэлт нь эх хувиараа байхгүй байж.  Ийм болохоор хилийн мэргэжлийн албаныхан захиргааны хариуцлага хүлээлгэх тухай протокол бичиж, адууг нь саатуулсан байна.

Харин тавдугаар сарын 20-ны өдөр монголын бизнесмэн шинжилгээний бичгийн эх хувийг авчирснаар спорт уралдааны 21 адуу Монголын хилийг нэвтэрсэн гэж энэ албан мэдээнд дурдсаныг baikal-daily.ru нийтэлжээ.

0 Сэтгэгдэл
Yamar hund heregtei bish dee
Хамгийн их уншсан