Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Германд Хөлбөмбөгийн талбайд аянга бууж 35 хүн өртлөө


Германы Рейнланд-Пфальц нутгийн Хоппштедтен хотод залуучуудын хоёр багийн хооронд болж байсан хөл бөмбөгийн тэмцээний талбай дээр үеэр аянга бууж 35 хүн бэртэж гэмтсэний 30 нь хүүхэд байжээ.

Тэмцээний шүүгч хүнд бэртэж сэхээн амьдруулах тасагт очсон ч эмч нар түүний аминд онц аюулгүй гэсэн байна. Аянгад өртсөн хүмүүсийг бүгдийг нь эмнэлэгт хэвтүүлэн эмчилж байгаа юм байна.

Хамгийн сонирхолтой нь аянга буух үеэр үүлшиж, цахилгаан цахих нь  бүү хэл бороо орохооргүй байсан ч цэлмэг тэнгэрээс ийн аяга буусан гэнэ. Тэгээд бас  тэмцээн яг дуусаад бүх хүмүүс талбйад цугларсан  үеэр аянга буусан нь олон хүн өртөхөд хүргэсэн гэнэ.
 
Ер нь Рейнланд-Пфальцын ихэнх нутагт аянга их буудах аюултай байдаг гэж цаг уурчид нотолж байна.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан