Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

160 мянган долларын алмааз эрдэнийг 20 долларын марихуанаар сольж

Америкийн Аризона мужийн Феникс хотын оршин суугч  20 настай Уолтер Эрл Моррисон дуудлага худалдааны ачаанаас хулгайлсан алмазынхаа үнээр үнэтэй тансаг спорт машин, эсвэл байшин худалдаад авчихаж болох байлаа. Тэр энэ барааг нисэх онгоцонд ачих гэж байх үеэр чингэлгээс нь хулгайлчихсан юм байна.

Харамсалтай нь Уолтерт өөр бодол байж өнөөх чулуугаараа ердөө 20 доллараар үнэлдэгдэх марихуан сольчихсон  гэнэ. Энэ нь олон улсын жишгээр ердөө хоёрхон тун гэмээр хэмжээ.

Алмаз эрдэнийг зөөвөрлөх ажил хариуцсан United Parcel Service компанийн хэвлэлийн нарийн бичгийн даргын мэдээлснээр бол алмаз эрдэнийг олж эзэнд нь буцаагаад Моррисоныг их хэмжээний эд зүйл хулгайлсан хэргээр мөрдөн шалгаж эхэлсэн гэнэ.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан