Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Каннабис идсэн хонинууд хөлчүүрхэж тосгонд үймээн тарив

Их Британийн өмнөд Уэльсийн ридипанди тосгонд хонинууд ер бусын үймээн дэгдээж гудамжаар давхилдан, мод зүлэг туучин зарим нь айлд орон өрөө тасалгааг нь сүйтгэсэн сонин хэрэг манджээ.

Нутгийн иргэд “Хонинууд нэг л хачин байдалтай болж гудамжаар дахилдан үймээн тарьж, нэг нь бүр айлын унтлагын өрөөнд орж сандаасан" гэж ярьсныг The Daily Mail хэвлэл мэдээлсэн байна.

Хэргийн учир нь тосгоноос холгүй асгасан байсан каннабисын үлдэгдлийг тэд олж идчихээд мансуурсан байж. Хуулийнхан Риндипандигийн орчмоос саяхан каннабис тарьж мансууруулах бодис үйлдвэрлэдэг байгууллага олж илрүүлэн түүхий эд, бүтээгдхүүнийг нь хол аваачиж асгасан юм байна. Хонинууд ингэж мансуурсны дараа иргэд цагдаа нарыг дуудан хууль бус бүтээгдхүүн, каннабисын үлдэгдлийг устгажээ.

0 Сэтгэгдэл
Zadarsan muu zolignuud ve yasan
Хамгийн их уншсан