Т.Даваадалай: Автомашины импортыг хязгаарлаагүй бөгөөд улсын дугаар авах шалгуур үзүүлэлтээ л биелүүлэх ёстой
Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлж байна
Нийслэлийн 2025 оны төсвийн төслийг өргөн барилаа
Орон нутгийн эрүүл мэндийн төвүүдэд бүрэн тоноглогдсон түргэн тусламжийн машин хүлээлгэн өглөө
Биржээр 512 мянган тонн эрчим хүчний нүүрс арилжлаа
УИХ дахь намын бүлгүүд Ерөнхийлөгчийн хоригийг хүлээж авах нь зүйтэй гэж үзлээ
Гаалийн байцаагч нарын ХОМ-тэй холбоотойгоор ГЕГ-аас 11 гаалийн байцаагчийг АТГ-т шалгуулахаар өгчээ
Тамирчид шалгаруулж авна
АН-ын бүлэг: Ерөнхийлөгчийн 2025 оны төсөвт тавьсан хоригийг бүхэлд нь хүлээж авах нь зүйтэй гэж үзлээ
“Хүүхэд хөгжлийн орчин үеийн асуудлууд III” олон улсын эрдэм шинжилгээний хурал боллоо
Хүүхдийн зуслангийн долоо хоногийн төлбөр дунджаар 160 мянган төгрөг байх нь
Б.ЦЭДЭВСҮРЭН
Нийслэлийн хүүхэд гэр бүлийн хөгжлийн газраас удахгүй болох Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрийг тохиолдуулан мэдээлэл хийлээ. Энэ үеэр хүүхдийн төлөө хэрэгжүүлж буй төсөл хөтөлбөрүүд болон хүүхдийн зуслангуудын үйл ажиллагааны талаар мэдээлэл өгсөн юм. Мөн өнөө жил зургадугаар сарын 1-нийг баяр хэмээн тэмдэглэхээс гадна хүүхдийн эрхийг хамгаалах олон ажлыг хийх гэнэ. Ингэхдээ тусгай бүлгийн буюу орон гэргүй, ажил эрхэлдэг, асрамжийн газрын хүүхдүүдийг Нийслэлийн Засаг даргын тамгын газар, Нийслэлийн хүүхэд гэр бүлийн хөгжлийн газраас зохион байгуулах арга хэмжээнүүддээ түлхүү хамруулах аж.
24 хүүхдийн зуслан ажиллахаар мэдүүлэг өгчээ
Зун цаг ирж, сурууль цэцэрлэг эхнээсээ амарч байгаа энэ үед нийслэлийн эргэн тойрон дахь хүүхдийн зуслангууд амрагчдаа хүлээн авахаар бэлтгэлээ базааж байна. Нийслэлд бүртгэлтэй 35 зуслан байдгаас сүүлийн гурван жил 20 зуслан тасралтгүй үйл ажиллагаа явуулж байгаа аж. Харин өнөө жил Нийслэлийн хүүхэд гэр бүлийн хөгжлийн газарт 24 зуслан үйл ажиллагаагаа явуулахаар мэдэгдэл ирүүлсэн байна. Нийслэлийн Засаг даргын захирамж гарч эдгээр зусланд Монгол Улсын стандарт хэрэгжилтийг хангуулахаар томилогдсон ажлын хэсэг энэ сарын 30, 31-ний өдөр хяналт шалгалт явуулах аж. Шалгалтын ажлын хэсэгт Нийслэлийн Засаг даргын тамгын газар, Хүүхэд гэр бүлийн хөгжлийн газар, Мэргэжлийн хяналтын газар, Онцгой байдлын газар, Улаанбаатар хотын цагдаагийн газар, Эрүүл мэндийн газрын мэргэжилтнүүд орж ажиллах нь. Шалгалтад тэнцэж зөвшөөрлөө гардсан зуслангууд ирэх сарын 8-наас амрагчдаа хүлээн авах гэнэ.
Хүүхдийн зуслангуудын нэг өдрийн дундаж үнэ 23-25 мянган төгрөгийн санал ирүүлээд байгаа бол тун удахгүй Нийслэлийн Засаг даргын тамгын газраас үнийг эцэслэн батлах аж. Зуслангийн эрхийн бичгийг “Улаанбаатар” чуулгын байранд борлуулах бол зуслангууд нэгдсэн журмаар амрагчдаа “SKY” их дэлгүүрийн үүднээс авч явахаар зохион байгуулж байна.
Нийслэлийн хүүхэд гэр бүлийн хөгжлийн газраас зуслангуудын бэлтгэл ажлыг хангуулахаар бүлгийн удирдагч багш бэлтгэх сургалтыг Монголын үндэсний зуслангийн холбоотой хамтран энэ сарын 20, 21, 22-ны өдөр “Мөрөөдөл” хүүхдийн зуслан дээр зохион байгуулсан байна. Сургалтад 90 гаруй оюутан, залуус хамрагджээ. Харин хүүхдийн зуслангийн эмч, тогооч нарт зориулсан “Хүүхдийн зуслангийн эрүүл ахуй” сургалтыг маргааш Нийслэлийн эрүүл мэндийн газар, Мэргэжлийн хяналтын газартай хамтран зохион байгуулахаар болжээ.
Нийслэлийн ногоон бүсийн хүүхдийн зуслангийн тоо, үйлчилгээний чанар хүртээмжийг нэмэгдүүлж, зуслангуудын үйл ажиллагааны чанарыг сайжруулахаар Нийслэлийн хүүхэд гэр бүлийн хөгжлийн газраас өнгөрсөн жилээс эхлэн “Хүүхдэд ээлтэй зуслан”-г шалгаруулж эхэлсэн байна. Амрагч хүүхдүүдийн сэтгэл ханамжийн судалгаа болон 12 шалгуур үзүүлэлтээр дүгнэхэд өнгөрсөн жил нэгдүгээр байрт “Нарлаг” зуслан, хоёрт “Нарс”, гуравт “Ундраа” зуслангууд шалгарчээ.
“Хүүхдэд ээлтэй Улаанбаатар” хөтөлбөр хэрэгжиж эхэлжээ
Нийслэлийн хүүхдүүдийн амьдрах орчин нөхцөлийг сайжруулах, эрхийг хамгаалах үүднээс Нийслэлийн хүүхэд гэр бүлийн хөгжлийн газраас “Хүүхдэд ээлтэй Улаанбаатар” хөтөлбөрийг хэрэгжүүлж эхэлжээ. Уг хөтөлбөрийн хүрээнд найман төслийг 3-6 сарын хугацаатай хэрэгжүүлэх гэнэ.
Нийслэлийн хэмжээнд сүүлийн таван жил гэрлэлт эрчимтэй нэмэгдэж байгаа ч үүнийхээ хэрээр салалт өсч байгаа судалгаа гарчээ. Тиймээс гэр бүлийн бат бөх байдлыг бэхжүүлэх үүднээс “Бид гэр бүлдээ хайртай” төслийг санаачилсан байна. Олон улсын гэр бүлийн өдөр тавдугаар сарын 15-нд тохиодог. Тэгвэл Нийслэлийн хүүхэд гэр бүлийн хөгжлийн газраас Нийслэлийн гэр бүлийн өдрийг энэ сарын 29-ний өдөр тэмдэглэн өнгөрүүлэх юм байна. Энэ өдөр хороо, дүүрэг бүрээс шилдэг гэр бүлийг шалгаруулж, урамшуулах зэрэг олон ажил хийх гэнэ.
Мөн хүүхдийн хөгжлийг дэмжихээр “Хөгжлийн харандаа экспо”-г зохион байгуулж эхэлсэн талаараа танилцуулсан. Тэгвэл “Сэтгэлийн үндэс” тусч хөдөлгөөнөөр хүүхдийн тусч, энэрэнгүй чанарыг хөгжүүлэх аж. Нийслэлийн хэмжээнд 220 гаруй Ерөнхий боловсролын сургуульд дунджаар 41400 анги хамт олон бий аж. Эдгээр анги хамт олныг нэг нэг нийгэмд тустай хөдөлгөөн өрнүүлэхийг уг тусч хөдөлгөөнөөр уриалах юм байна.
Нийслэлийн хэмжээнд өнгөрсөн оны эцсийн байдлаар хүүхдийн утас 108-д 1090 дуудлага бүртгэгдсэнээс 870-ыг нь дүүргүүдийн Хүүхэд гэр бүлийн хөгжлийн газар шилжүүлжээ. Эдгээр дуудлагын зөвхөн 20-ыг нь л шийдвэрлэсэн бол 1063 дуудлага нь хяналтад байсаар байгаа гэнэ. Гэтэл 875 дуудлагынх нь эрсдлийн түвшин өндөр байсан бол дуудлагын 70 хувь нь хүүхэд хамгааллынх байсан аж. Хүүхэд хамгааллын дуудлагын 60 хувь нь бие махбодийн хүчирхийлэл, 30 хувь нь үл хайхрах хүчирхийлэл байсан бол үлдсэн 10 хувь нь сэтгэл санаа, бэлгийн хүчирхийлэл байсан аж. Энэ бол зөвхөн 108 утсанд ирсэн дуулдагаас хийсэн судалгаа. Гэтэл үүнээс гадна хүүхдүүд хэр их хүчирхийлэлд өртдөг нь тодорхойгүй байна. Тиймээс Нийслэлийн хүүхэд гэр бүлийн хөгжлийн газраас 108:152 төсөл хэрэгжүүлж эхэлжээ. Төслийн хүрээнд өнгөрсөн онд л гэхэд хүүхдийн эсрэг хүчирхийллээс урьдчилан сэргийлэх 527 сургалт зохион байгуулж, 346 удаа урьдчилан сэргийлэх үйл ажиллагааг зохион байгуулсан тоо байна.
Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүд болон нийслэлийн халамж асрамжийн байгууллагуудад зориулан “Сэтгэлийн гал” төсөл болон бэлгийн мөлжлөгт өртөж, биеэ үнэлдэг өсвөр насны 20 охин, амьжиргааны түвшин доогуур гэр бүлд амьдардаг ч авьяас чадвартай 20 хүүгийн хүсэл мөрөөдлийг бага ч гэсэн биелүүлж өгөх “Хүслийн захидал” төслийг ч мөн хэрэгжүүлж байгаа талаар Нийслэлийн хүүхэд гэр бүлийн хөгжлийн газрын мэргэжилтнүүд мэдээлэл өглөө.

0 Сэтгэгдэл