Ойрын өдрүүдэд нутгийн зүүн хагаст жавартай, хүйтэн салхитай байна
У.Хүрэлсүх: Байгалиа хайрлан хамгаалах хандлага, сэтгэлгээг хойч үедээ өвлүүлэх нь бидний эрхэм үүрэг
Парламентын судалгаа, хөгжлийн хүрээлэн, Монголын Хуульчдын холбоо хамтран ажиллах санамж бичиг байгууллаа
Мастеруудын дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс 3 алт, 2 мөнгө, 3 хүрэл медаль хүртжээ
"Элсэлтийн шалгалт"-ын суудлын хуваарь гарлаа
Улс тунхагласны ойн бөхийн барилдааны цахим бүртгэл эхэллээ
“Болор цом-42” наадамд оролцох найрагчдын нэрс тодорлоо
Циркийн уран нугараач Э.Лхагва-Очир Алтан цомын эзэн боллоо
ГССҮТ болон салбар эмнэлэгт нийт 429 хүн яаралтай тусламж авчээ
Хиймэл оюунд суурилсан кибер халдлагын хохирол 64.4 тэрбум ам.долларт хүрнэ
Ж.Мөнхцэцэг: Үндэсний үйлдвэрлэгчдэд хамгаалалт, дархлаа хэрэгтэй байна
Ж.ГЭРЭЛЧУЛУУН
Энэ удаагийн “Үйлдвэржихгүй бол хөгжихгүй” булангийн зочноор “Монгол ванн” констракшн ХХК-ийн ерөнхий захирал Ж.Мөнхцэцэгийг урьж оролцууллаа.
Монголын анхны угаалтуур, ванны үйлдвэрийг гэр бүлийн хүний хамт үүсгэн байгуулсан түүнтэй жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгчдэд тулгамдаж буй асуудлаар ярилцлаа.
-Юуны өмнө компани болон бүтээгдэхүүн үйлчилгээнийхээ тухай товч танилцуулахгүй юу?
-Манай компани 2012 оны зургадугаар сард “Гантиг ванн” констракшн нэртэйгээр байгуулагдсан юм. Анх хуванцар, төмөр ваннаас огт өөр арга, технологиор буюу гантиг чулуу цутгаж ванн үйлдвэрлэж эхэлсэн учир “Гантиг ванн” гэх нэр авсан. Улмаар компанийн үйл ажиллагаа өргөжөөд, олонд танигдаад ирмэгц үйлчлүүлэгчид маань “Монгол ванн” гэдэг нэр өгчихсөн хэрэг. “Монгол ванн уу” гээд л асуугаад байдаг болохоор зэх зээлд хоёр нэртэй яваад байвал олныг төөрөгдүүлчих вий гэсэндээ нэрээ өнгөрсөн жилээс өөрчилж, “Монгол ванн” болгосон. Нэг ёсондоо “Монгол ванн” гэдэг бол хэрэглэгчдийн өгсөн нэр.
Бүтээгдэхүүний хувьд чулуугаа Монголоосоо авч бусад түүхий эдээ Солонгосоос татаж байна. Гэр бүлийн хүн маань Солонгост ванны үйлдвэрт гэрээгээр ажиллаж байгаад ирсэн. Улмаар Солонгос технологи нэвтрүүлж түүхий эдээ тэр үйлдвэрээсээ авах болсон. Гэхдээ үндсэн түүхий эд болох гантиг чулуугаа эх орноосоо авч байна.
-Хэдий үндсэн түүхий эдээ эндээсээ авч байгаа ч импортын бусад түүхий эдийн өртөг зардал гааль, НӨАТ нэмэгдээд ирэхээр өндөр тусч байгаа байх?
-Тийм. Манайх НӨАТ, гаалийн татвар төлөөд түүхий эдээ оруулж ирж байна. Дээр нь олон татвар танаас авсан түүхий эдээрээ бүтээгдэхүүн үйлдвэрлээд борлуулмагц дахиад НӨАТ-ын 10 хувь өгнө. Хоёр ч шатны татвар төлсний дараа үлдсэнээр нь үйл ажиллагаа явуулж, ажилчдаа цалинжуулна. Ингэж байтал дахиад ашгийн 10 хувийн татвар төлөх болдог. Ингээд харахаар түүхий эдээ импортоор авч буй үндэсний үйлдвэрлэгчид ашиг муутай, өнөө маргаашаа л аргацаах байдлаар оршин тогтнож байна. Манайх ч ялгаагүй үйл ажиллагаа явуулах хэмжээнд л ажиллаж байгаагаас яг импортыг орлох, өрсөлдөх хэмжээнд хүрч ажиллах нөхцөл боломж бүрдэхгүй байна. Импортын ванн гааль, НӨАТ-ын 10 хувиа төлдөг ч орж ирсэн хойноо ашиг, борлуулалтын хувь төлдөггүйдээ биднээс ашигтай ажиллаад байдаг хэрэг.
-Чанарын хувьд?
-Тэр тал дээр манай бүтээгдэхүүн илүү гарна уу гэхээс дутахгүй. Үнийн хувьд ч боломжийн гэж ойлгодог. Түүнчлэн шахмал чулуун ванн хүссэн өнгө, хийцээр нь хийж өгч байна гээд өндөр үнэ тогтоохыг хүсэхгүй байна. Учир нь, би ч гэсэн Монгол түмний л тасархай шүү дээ. Тиймдээ ч үнээ байж болох хамгийн доод төвшинд тогтоож, хятад ваннтай өрсөлдөхүйц хэмжээнд байлгахыг хичээдэг. Одоо зах зээлд худалдаалж буй хятад, стандарт хэмжээтэй ванн дунджаар 300-400 мянган төгрөгөөр борлуулагдаж байгаа бол манай үнэ 260-аас эхлэх жишээтэй.
-Шахмал чулуун ванн хийхэд хэчнээн төрлийн түүхий эд ордог юм. Түүнийхээ хэдийг нь импортоор авч байгаа вэ?
-Ер нь бол өнгөтэй ванн, цагаан ванн, жакузи гээд гурван төрлийн бүтээгдэхүүн гаргаж байна. Эднийг хийхэд 5-7 төрлийн түүхий эд ордгоос зөвхөн чулуугаа л Монголоосоо авч байна. Бусад бүтээгдэхүүний хувьд нарийн хэлэх боломжгүй. Учир нь, манайхан шинэ бүтээгдэхүүн нэвтрүүлэхээсээ илүү бусдаасаа будаа идэх, ижил төрлийн бүтээгдэхүүн, үйлчилгээ нэвтрүүлдэг нь их. Жишээ нь, зөвхөн Улаанбаатар хотод 225 вакум цонхны үйлдвэр байна шүү дээ. Анх нэг нь вакум цонх үйлдвэрлэх тоног төхөөрөмж, технологи нэвтрүүлснийг нь бусад нь даган дуурайж, жижиг жижиг үйлдвэр байгуулсаар ийм байдалд хүрсэн хэрэг. Товчхондоо, бусдаас будаа идсэн энэ үйлдвэрүүд өөрсдөө ч өргөждөггүй, бусаддаа ч боломж олгодоггүй. Тиймдээ ч би үйлдвэрлэлийнхээ нарийн орц, арга ажиллагаа, технологийг ил болгохыг хүсдэггүй. Гэхдээ манайх зах зээлд дангаар үйл ажиллагаа явуулахаа больсон. Хэдийнэ өөр нэг үйлдвэр ванн хийгээд эхэлчихсэн явж байна. Гэхдээ би тэр компанийг өрсөлдөгч гэхээс илүү үндэсний үйлдвэрлэгч гэж хардаг л даа. Угтаа тэр үйлдвэр, манай үйлдвэр хоёрын гол өрсөлдөгч нь импортын, хятад ванн юм. Би ч нөгөө компанитайгаа холбогдоод хамтраад импортыг орлох тал дээр дэмжлэг авъя, энэ олон татварыг цөөлөх, хөнгөлөх боломж байгаа эсэхийг судалъя гэсэн ч хараахан хариу өгөөгүй л байна.
-Яг энэ асуудлынхаа араас явж, судалж үзэв үү?
-Ганцаараа бараг жил гаруй явсан. Аж үйлдвэрийн сайд, төрийн нарийн бичгийн дарга, Материалын бодлого, төлөвлөлтийн хэлтсийн даргад нь албан бичиг өгсөн. Хариуд нь аль нэг хэлтсийн дарга руугаа явуулдаг. Нөгөө хүнтэй нь уулзахаар “Танай үйлдвэрлэж байгаа шиг ванн, угаалтуур импортоор 15 хувийн татвартай орж ирдэг. Монгол Улс дэлхийн худалдааны байгууллагын гишүүн орон, заасан журмаараа дээд тал нь 20 хүртэлх хувийн татвар төлнө гэсэн байдаг. Тэгэхээр танайх хоёрын хооронд тавхан хувийн гаалийн татвар нэмсэн нэмээгүй бараг ялгаагүй. Тэрний оронд үйлдвэрийнхээ хүчин чадлыг сайжруулж, дотоодын зах зээлээ бүрэн хангадаг болчих. Тэгж байж бид импортын татварыг нэмнэ үү гэхээс шууд хааж боож болохгүй. Хэрэв тэгвэл танайх зэх зээлээ хангаж чадахгүй, үнийн хөөрөгдөл үүсч, монополь болчихно гэдэг”. Энэ бол үнэхээр утгагүй, эх орон ч бус байр суурь байгаа биз. Бид өдий хүртэл бор зүрхээрээ зүтгээд импортыг орлож чадахгүй байгаа учраас л төрийн бодлого, дэмжлэгийг хүсээд байгаа биз дээ. Хэрэв хөрөнгө оруулалт татаад дотоодын зах зээлээ 100 хувь хангадаг болчихвол төрийн бодлого, дэмжлэг хэрэггүй биз дээ.
-Танайх борлуулалтаа яаж хийж байна вэ. Барилгын салбар илүүдэлтэй, зогсонги байдалд байна гээд байгаа?
-Энэ жил борлуулалт муу байна. Өнгөрсөн жил барилгын компаниудын үйл ажиллагаа тогтвортой, мөнгөтэй ч байж. Харин энэ жилээс хамтарч ажиллах санал тавих нь олширч байна. Учир нь, түрүү жилүүдэд барилгынхан бэлэн мөнгөтэй ч байсан. Тиймдээ ч мөнгөө барьж очоод Хятадаас ванн, угаалтуураа авчихдаг байж. Одоо мөнгөгүй болчихсон болохоор дотоодын үйлдвэрүүдтэй бартер хийх сонирхолтой нь их байна. Барилгын салбар илүүдэлтэй, зогсонги байдалтай ийм үед хэн хэндээ ашигтай гээд бартер хийдэг ч авсан байр маань нэгэнт илүүдэлтэй байгаа энэ үед гацаанд ороод, хөрөнгийн эх үүсвэргүй болгоход хүргэж байна. Ерөнхийдөө ажил удаашралтай, зогсонгидуу л байна.
-Гэр хорооллын дахин төлөвлөлт болоод ТОСК-ын төслүүд түүхий эд, бараа материалаа үндэсний үйлдвэрлэгчдээс авах бодлого, болзолтойгоор ажлаа эхэлсэн. Энэ хүрээнд танайхтай хамтарч ажиллаж байгаа нь бий юу?
-Энэ бодлого ерөөсөө хэрэгжихгүй байгаа. Дахин төлөвлөлтийнхнөөс манайд хандсан нэг ч компани байхгүй. Бид өөрсдөө хөөцөлдөөд очоод уулзахаар ТОСК ч юм уу Үндэсний бүтээн байгуулалтын корпорац “дэмжинэ ээ” л гэдэг. Гэтэл гүйцэтгэгч копаниуд нь Хятадаас эхний ванны татан авалтаа хийчихсэн, захиалгаа өгчихсөн гэдэг. Угтаа захиалагч тал бодлого боловсруулж, хэрэгжүүлэх ёстой биз. Яг энэ хэсэгт л ямар ч хяналт, уялдаа холбоо байхгүй санагддаг. Угтаа чанарын хувьд хятад ваннаас хамаагүй илүү, үнийн хувьд ч хол зөрүүгүй байхад урдаас зөөгөөд байдаг. Ер нь тэгээд харамч хүн хоёр төлдөг гэдэг дээ. Хэдэн зуун айлын орон сууцны гүйцэтгэл хийсэн компани чанаргүй, хуванцар ванн авч тавьсан нь эхнээсээ хагарч, цөмрөөд одоо манайхаас авч, сольж байгаа нь ч бий. Ингээд бодохоор яриад байдаг бодлогоо хянаж, ажил хэрэг болгох нь чухал байна. Хоёрдугаарт, барилгын салбарт үйл ажиллагаа явуулж буй дотоодын компаниуд эх оронч худалдан авалт хиймээр байна. Иргэд ч ийм үзэл баримтлалтай баймаар байна. Зүгээр л фэйсбүүкийн цаанаас “эх орноо хөгжүүлье, үндэсний үйлдвэрлэлээ дэмжье” гээд ямар ч үр дүнгүй. Би өөрөө ч үйлдвэрлэгч болоод жаргал, зовлонг нь амсаад ирэхээр дэлгүүрт ормогцоо авах юмнаасаа үндэсний үйлдэрлэлийн юм байгаа үгүйг хардаг болж.
-Орчин үед барилгын материалын сонголт, нэр төрөл олширч. Тухайн барилгаасаа хамаараад үнэ, чанараас гадна загвар дизайнд ач холбогдол өгч сонголт хийх нь ч байна. Танай үйлдвэрийн хувьд ванны хэв, загвараа хэрхэн шийддэг вэ?
-Загварын тухайд ч манайх нэг их гологдоод байхааргүй л дээ. Бидний хувьд хэвээ үйлдвэрлэж чадахгүй байгаа учир богино хугацаанд, өөр өөр загвар гаргах тал дээр жаахан дутагдал бий. Ямар сайндаа хэв бэлтгэдэг хоёр хүнээ Солонгос руу сургахаар визинд оруултал Элчингээс татгалзсан хариу өгсөн. Ийм учраас л бид загвар, дизайнаа шинэчлэх тал дээр жаахан удаашралтай байна. Түүнээс үнэ, чанарын хувьд хятад, солонгос ваннаас дутахгүй. Хүмүүс ярьдаг л даа, дотоодын үйлдвэрийн бүтээгдэхүүнүүд үнэтэй, чанар муутай л гэдэг. Угтаа багахан үнийн зөрүү, зарим бараа бүтээгдэхүүний чанаргүй байдлаар л үндэсний үйлдвэрийг ерөнхийд нь төсөөлдөг. Угтаа үндэсний үйлдвэрээ дэмжиж, бүтээгдэхүүн үйлчилгээг нь худалдаж авахгүй л бол бид хэзээ ч зах зээл, бараа бүтээгдэхүүнээ өргөжүүлж, үйлдвэрлэгч орон болж чадахгүй.
-Банк барилгынханд гар татах болж. Дагаад материал үйлдвэрлэгчдэд ч нааштай хариу өгөх нь ховор байна?
-Өнөөдөр бидэнд шууд олдож байгаа зээл гэж алга. Зээл хөөцөлдөөд явахаар барилгын салбар зогсолттой байгаа, танайх борлуулалтгүй байх нь тодорхой гээд банкны эдийн засагч хүлээж авдаггүй. Явж явж нэг зээл авах болоход ийм тийм материал бүрдүүл гэж сар гаруй бичиг баримт хөөцөлдүүлчихээд эцэст нь “боломжгүй” гэх хариу өгдөг. Арай гэж хөөцөлдөж байж зээлээ авахад хүү нь ломбарднаас ялгаагүй байдаг. Ийм байхад үндэсний үйлдвэрлэл яаж хөгжих вэ. Манайх шиг ийм банкны хүүтэй, үйлдвэрлэлийн зээлтэй орон байдаг ч үгүй юм билээ.
-Үйлдвэрийн хүчин чадлыг сонирхвол. 100 хувь хүчин чадлаараа ажиллахад зэх зээлийнхээ хэдэн хувийг хангах боломжтойг судалж үзэв үү?
-Сардаа 600-700 ванн үйлдвэрлэх хүчин чадалтай. Захиалга, түүхий эд тасрахгүй бол дотоодын зах зээлээ 40-50 хувь хангаж чадна. Манай барилгын салбар хамгийн өсөлттэй үедээ 20-иод мянган байр ашиглалтад оруулдаг юм билээ. Өнгөрсөн жил 10-аад мянга л байсан байх. Эдийн засаг ийм байгаа үед бол 100 хувь ч хангачихаж дөнгөнө. Магадгүй импортын ваннанд 40 хувиар ч юм уу квот тогтоогоод өгчихвөл манай үйлдвэрүүд ойрын хугацаанд 100 хувь хангах боломжтой. Цаашид яагаад экспортолж болохгүй гэж.
-Манай барилгын компаниуд бүгд л чанар амладаг ч хэлсэн шигээ байдаг нь ховор. Ер нь дотоодын компаниудаас танайхтай хамтарч ажилладаг нь хэр вэ?
-Манайхтай хамтарч ажилладаг хэд хэдэн компани бий. Яахав бид өөрсдөө ч бараа бүтээгдэхүүнээ санал болгосон нь бий. Өөрсдөө ирээд хамтрах санал тавьсан нь ч байдаг. Дөрвөн жилийн өмнө, зургаан сард үйлдвэрээ байгуулчихаад анхны ваннаа найман сараас гаргаж эхэлсэн юм. Тухайн үед манайх айлын гараж түрээсэлж байлаа. Дараа нь 100 айлын “Атлас” төвийн подвальд хоёр, гурван сар байж байгаад энэ байрандаа орж ирсэн. Эхэн үедээ хүмүүс мэдэхгүй нь их байлаа. Подвалийн давхар болохоор хэр барагтай хүн орж ирэхгүй, үйл ажиллагаа явуулаад дөрвөн сар болсон ч ганц, хоёрхон ванн борлуулсан байв. Гэтэл нэг өдөр ванн сонирхож явсан нэг залуу орж ирээд Монголд хийж байгаа ванн гэсэн чинь “Ямар гоё юм. Урдаас хэдэн төгрөг татуу авч болох ч үндэсний үйлдвэрлэлээ дэмжинэ ээ” гээд л манайд 108 ванны захиалга өгөөд явлаа. Тухайн үед танилцаж амжаагүй ч сүүлд сонсоход “Дархан металл” компанийн захирал Дарханбаяр гэж хүн байсан юм билээ. Би тэр залуутай одоо болтол уулзаж амжаагүй л явна. Тэр 108 ванныг 2012 оны арванхоёрдугаар сард захиалж дараа жилийнх нь хавар авсан юм. Одоо “Сүмбэр орд” гэдгээр нь хүмүүс сайн мэдэх хорооллын сүүлийн блок, 108 айлын орон сууцны захиалга байсан хэрэг. Тэгсэн өнгөрсөн жил бас утсаар яриад Модны хоёрт баригдсан “Хос сүмбэр” гэх барилгадаа ванн авсан юм. Энэ мэт үнэхээр үндэсний үйлдвэрлэлээ гэдэг дотоодын компаниуд байдаг шүү. Энэ дашрамд Дарханбаяр захиралд баярлалаа гэж хэлье. Тэр үед банкнаас зээл аваад байр саваа зараад үйлдвэрлэлээ эхэлчихсэн, “ер нь зөв юм эхлүүлэв үү” гэж эргэлзэж байсан үе л дээ. Тиймдээ ч анхны том захиалга өгсөн нь хөлөө олоход их дэм болсон доо.
-Таны хэлдгээр үнэ, чанараас өмнө үндэсний үйлдвэрлэлээ гэх хүн олширч байгаа санагддаг?
-Манайхан одоо л энэ талын ойлголт, сэтгэлтэй болж байна. Угтаа урдаас орж ирж байгаа ванн үнийн хувьд 30-40 мянган төгрөгөөр л ялгаатай байдаг. Гэхдээ овор ихтэй ачаа болохоор тээвэрлэлтийн зардал их, дээр нь ачуулах, буулгах явцад 20 орчим хувь нь хагарч, гэмтээд ирдэг. Мөн авчирсан ваннаа угсарч суулгах зардал ч нэмэгдэнэ. Ингээд харахаар дүндээ дүн болдог юм билээ. Тэр холоос өчнөөн шат дамжлагаар тээвэрлэж авчирсан чанар муутай ванны үнээр үндэсний үйлдвэрлэгчээсээ авбал угтаа хэдэн төгрөг нь ч эндээ үлдэх юм л даа. Манайх үйлчлүүлэгчдэдээ суурилуулах ажлыг үнэгүй хийж өгч байна. Дээр нь бүтээгдэхүүндээ нэг жилийн баталгаа гаргаж өгдөг. Хятад ваннанд баталгаа гаргаж өгсөн гэж дуулсангүй. Ер нь тэгээд шууд бүтээгдэхүүний үнээр харьцуулалт хийгээд байгаа санагддаг. Манайх бүтээгдэхүүнээ үйлдвэрлэх, суурилуулах гээд хэрэглэгчээ усанд ороход бэлэн болгож өгдөг. Энэ бүх ажилдаа нэг л үнэ тогтооно. Гэтэл тэр үнийг урдаас авах үнэтэйгээ харьцуулаад байдаг. Дунд нь орох урсгал зардлаа тооцохгүй л харьцуулалт хийгээд байгаа юм.
-Бид үйлдвэржихгүй бол хөгжихгүй гэж өчнөөн жил ярьсан. Гэтэл яагаад өдий болтол үндэсний үйлдвэрлэл өргөжихгүй, хөгжихгүй байгаа тухай таны бодлыг сонирхвол?
-Манайд жижиг, дунд үйлдвэрүүд байна уу, байна. Үйлдвэржилтийг дэмжих урт хугацааны бодлого, төлөвлөлт ч байна. Жижиг, дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх сан нь байна. Аж үйлдвэрийн яам ч байгуулагдлаа. Гагцхүү энэ бүх бодлого, төлөвлөлт яагаад хэрэгжихгүй, бодит байдалд биеллээ олохгүй байна гэхээр үндэсний үйлдвэрлэгчдээ хамгаалах механизм ер байдаггүй. Үйлдвэрлэгчид ямар нэг байдлаар жижиг, дундыг дэмжих сангаас зээл авлаа гэхэд эргээд бидний зах зээлийг импортоос хамгаалсан ганц заалт, механизм байхгүй болохоор өрсөлдөж чадахгүй байгаа санагддаг. 100 айлын дэлгүүрүүдээр ороод үзвэл ванн, угаалтуур зардаг 50-60 лангуу бий. Энэ олон лангуун дунд манайх цор ганцаараа, “үндэсний үйлдвэрлэгч” гээд дөрвөн жил боллоо. Бидэнд яагаад хамгаалалт хэрэгтэй гэхээр 1000 импортын бараан дунд цор ганцаар үйлдвэрлэл эрхэлж байгаа үндэсний үйлдвэрлэгчийн зовлонг мэддэг, ойлгодог хүн алга. Түүнээс практик дээр тулгардаг асуудлыг мэддэг, мэдэрдэг хүн байхгүй болохоор хийж байгаа ажил нь хэзээ ч хөрсөн дээр буухгүй байгаа юм. Бидэнд бодлогоор зах зээлд орон зай, дархлаа бий болгож өгөхгүй бол импортод дарлуулж, авсан зээл маань эргээд өр болон хувираад байна.
-Налайхын аж үйлдвэр, технологийн парк байгуулагдсанаар барилгын материал үйлдвэрлэлийг цэгцлэх, импортыг орлоно гэж яригдаж байгаа. Танайх энэ паркт багтах боломж байна уу, гаднаас авч байгаа түүхий эдээ дотоодод үйлдвэрлэх боломжтой эсэхийг судлав уу?
-Ерөнхийдөө аж үйлдвэрийн парк бий болгоно, гол нэрийн барилгын материал үйлдвэрлэлийг өргөжүүлнэ гээд байгаа ч ямар ямар үйлдвэр байхыг нарийн тодорхойлоогүй юм билээ. Яахав, химийн үйлдвэрлэл бий болгох асуудал багтсан бол манайд боломж байгаа байх.
-Таны хэлснээр 100 айлд байгаа 50, 60 лангуу өөрсдөө үйлдвэрлэх боломж байгааг олж харсан ч эрсдэлээс айсан байх л даа?
-Эрсдэл их. Гэхдээ эрсдэлтэй гээд импортын бараа зөөгөөд байвал нэг насаараа л зөөнө биз дээ. Анзаарч харвал чи бид хоёрын өмсч зүйсэн, энэ өрөөнд байгаа бүх л юм импортынх байна. Угтаа энэ бүхнийг импортоор авсан гэхээр бидэнд хэрэгцээ байгаа биз. Тиймдээ ч үйлдэржих боломж, шаардлага байна гэж харах хэрэгтэй. Харамсалтай нь ахиц гарсан юм харагдахгүй л байна. Ард иргэд ч манай үндэсний үйлдвэрлэлийн бараа бүтээгдэхүүн чанар, үнийн хувьд ямар байгаа юм гээд сонирхох нь цөөн байна. Дээр нь жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгчдэд телевизээр реклам сурталчилгаа цацаад байх зардал ч байдаггүй.
ФЭЙСБҮҮК ХУУДАС: https://www.facebook.com/mongolvann/?fref=ts
-Үйлдвэрлэлийн зээлийн хүү ломбардныхтай адил байгаа үед Монгол Улс хэзээ ч үйлдвэрлэгч орон болохгүй-

0 Сэтгэгдэл