Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Оршуулгын тэтгэмжийг 1 сая төгрөг болгов

Нийгмийн даатгалын үндэсний зөвлөл энэ  сарын 17-нд хуралдаж, Оршуулгын тэтгэмжийн хэмжээг нэг сая төгрөг болгон нэмэх тогтоол гаргажээ.

Тэтгэмжийн даатгалын шимтгэлийг 36 сараас доошгүй хугацаагаар төлсөн даатгуулагч ердийн өвчин, ахуйн ослын улмаас нас барсан тохиолдолд Нийгмийн даатгалын сангаас нэг удаа оршуулгын тэтгэмж олгодог. Уг тэтгэмж нь өмнө 620 мянган төгрөг байжээ. Эдийн засгийн хямрал үргэлжилж, амьдралын өртөг улам бүр нэмэгдэж байгаа  энэ үед 620 мянган төгрөг буяны ажилд хангалттай хүрэлцэхгүй байгаа тул нэмэх шийдвэрт хүрсэн байна.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан