Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Хоккейн ДАШТ-ний шилдэг найман баг тодорлоо


ОХУ-ын Москва, Санк-Петербург хотуудад болж буй шайбтай хоккейн ДАШТ-ний шилдэг найман баг буюу ¼-ийн шигшээ тоглолтуудад оролцох багууд тодорлоо.

Москвад болсон А хэсгийн сүүлчийн тойргийн тоглолтод Чехийн хоккейчид Швейцарийн багийг 5:4 харьцаатайгаар буулган авснаар 18 оноотой болж хэсгээ тэргүүлжээ. Талбайн эзэн Оросын шигшээ баг шведүүдийг 4:1-ээр ялснаар чехүүдтэй адил 18 оноотойгоор хэсэгтээ хоёрдугаарт бичигдсэн байна. Чехүүд тойргийн тоглолтод оросуудыг ялсан учраас хэсэгтээ аваргалжээ. А хэсгийн гурав, дөрөвдүгээр байруудыг Швед болон Данийн багууд эзэлснээр ДАШТ-ний плей-оффын шатанд тоглох эрхтэй болсон байна.

Харин Санк-Петербург хотод болсон В хэсгийн сүүлчийн тойргийн тоглолтод Финландын баг канадчуудыг 4:0 харьцаагаар хожсоноор нийт 21 оноотойгоор хэсэгтээ тэргүүн байр эзэллээ. Энэ нь финландчууд хэсгийн бүх 7 тоглолтдоо ялалт байгуулсан гэсэн үг юм. Хэсгийн хоёрдугаар байрт Канадын баг 18 оноотойгоор шалгарсан бол удаах байруудыг ХБНГУ болон АНУ-ын багууд эзэлснээр хасагдах шатны тоглолтуудад оролцох эрхийг олж авлаа.

Шилдэг найман багийн тоглолтууд маргааш буюу 19-ний өдөр болох бөгөөд Чех-АНУ, Канад-Швед, Финланд-Дани, ОХУ-Германы багууд хоорондоо учраа таараад байна.

ДАШТ-ний хагас шигшээ тоглолт 21-ний өдөр, шигшээ болон хүрэл медалийн төлөөх тоглолтууд 22-ны өдөр Москва хотод явагдана.

0 Сэтгэгдэл
ort -2
Yamar suvagaar garch baigaag medeh hun baina uu?
Хамгийн их уншсан