БНХАУ дэлхийн бүх алтны нөөцийг цуглуулж байгаа гэсэн хөгжилтэй яриа 2008 оноос эхлэн гарсан юм. Тухай жил Бээжингийн олимп болж байсан бөгөөд алтны хольцтой олимпын медаль тамирчдад тарааж байсан гэх. Тэгвэл өнөөдөр БНХАУ Лондонгийн үнэт зүйлсийн худалдаанаас 90 тэрбум ам.долларын үнэ бүхий алтан гулдмайнуудыг худалдаж авлаа.
Хятадын төрийн мэдлийн “Стандарт” банкны худалдан авалт “Барклэйн” үнэт металл худалдааны бизнест их хэмжээний ашиг авчирсан талаар Их Британийн зүгээс мэдэгдсэн байна. Их хэмжээний алтаа зарсан Их Британи улс үнэт чулуу худалдаалах олон улсын гэрээний дагуу Хятадад ийнхүү 90 тэрбумын алт зарлаа. Энэхүү гулдмайнууд нь нийт 2000 тонн бөгөөд тээвэрлэхэд бэлэн болсон тухай мэдээлэл дэлхий нийтийн анхаарлыг татав. Үнэт чулуу тэр дундаа алтны бизнест томоохон байр суурь эзэлдэг “Барклэйн” үнэт металл худалдааны төв 2012 оноос хойш үйл ажиллагаа явуулсан гэж “BBC” агентлаг дамжуулсан юм.
Харин алтыг аюулгүй тээвэрлэх асуудлыг Хятадын тал бүрэн хариуцна гэдгээ илэрхийлсэн бөгөөд цаашид дэлхийн үнэт чулуу худалдаалах газруудаас алт авсаар байх болно гэдгээ ч онцолжээ. Алтны үнэ ирээдүйд улам өсөх хандлага ажиглагдах болсон ч үнэт чулууны худалдааны зах зээлд дэх зарим ховор чулуу алтнаас үнэтэй хэвээр байгаа юм.