Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Үрийн буудайг яаралтай түгээхийг үүрэг болгов

Хүнс, хөдөө аж ахуйн сайд Р.Бурмаа тариалалтын бэлтгэл хангагдсаныг Засгийн газрын хуралдаанд танилцуулав. Импортоор сайн чанарын 6000 тонн үрийн буудай оруулж ирснээс өнгөрсөн долоо хоногийн байдлаар 2240 тонныг тариаланчид, аж ахуйн нэгжүүдэд олгоод байна. Мэргэжлийн болон бусад хяналт шинжилгээний ажлууд удааширч байгаагаас  үлдсэн хэсгийг тариаланчдад хүргэхэд  цаг алдаж болзошгүйг Ерөнхий сайд анхааруулаад ХХАА-н сайд Р.Бурмаад энэ асуудлыг шийдвэрлэхийг үүрэг болгов. Мөн улсын нөөцөөс гаргаж буй буудайн үрийг аж ахуйн нэгжүүдэд худалдан борлуулах ажлыг түргэтгэхийг Шадар сайд, Улсын онцгой комиссын дарга Ц.Оюунбаатар болон салбарын яаманд даалгалаа.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан