Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Инээдэг, эсвэл бүжиглэдэг “солиотой” халдварт өвчин байдаг гэнэ

Хүний сэтгэл зүй гэдэг хүн судлал, анагаах ухааны хамгийн бүрэн тайлж чадаагүй салбар. Сэтгэцийн өвчин, тэр дундаа халдварлан дэгддэг өвчнийг өнөө хэр нарийн судалж эмчилж чадаагүй л байна. Инээх, бүжиглэх нь хүний сэтгэл санааны хамгийн таатай байгаагийн нэг илэрхийлэл боловч хэрээс хэтэрч өвчин болоод, тэр нь халдварладаг байвал ямар байх вэ. Ийм сонин тохиолдол хүн төрөлхтний түүхэн гарч байж.

“Бүжиглэдэг тахал”

Сэтгэцийн энэ хачин өвчин, ихэд дэлгэрсэн тохиолдол 1374 онд Рейн мөрний ойролцоох хэд хэдэн тосгонд нэгэн зэрэг гарсан гэнэ. Тосгоны оршин суугчид бүгдээрээ гадаа гараад хэдэн хоногийн туршид унтах ч үгүй, хоол цай ч уухгүй бүжиглэж эхэлсэн гэнэ.
Хэдэн сарын дараа арай гэж өвчин намдсан ч дараа нь бас хэд хэдэн удаа гарч байсныг тэмдэглэж үлдээжээ. 1578 нод энэ хачин өвчин өнөөгийн францын нутаг Страсбургт гарч нэгэн эмэгтэй гудамжинд шууд л бүжиглэж эхэлжээ. Удалгүй түүнтэй хэдэн арван хүн нийлсэн бол дараа нь хотын хэдэн зуун хүн тасралтгүй бүжиглэж гарчээ.

Бүжиглэх нь ямар хууль тогтоомж зөрчсөн хэрэг биш учраас хотынхон яахаа мэдэхгүй байлаа. Нутгийн эмч нар үүнийг ямар нэг үл ойлгогдох өвчин байна л гэснээс биш эмчилж чаддаггүй. Аргаа барахдаа хотод “бүжгийн” хоёр том заал танхим нээсэн байна.
Бүжиг хэдэн сар үргэлжилж энэ ачааллаа даалгүй зүрхний шигдээс болж хэдэн арван хүн мөнх бусыг үзүүлсэн байна. Гэтэл нэг л өдөр гэнэт энэ бүхэн эцэс болсон гэдэг.

Дундад зууны үед энэ бүжгийн сэтгэцийн эмгэг долоон ч удаа дэлгэрч, хэдэн зуун европ хүний аминд хүрсэн гэж тэмдэглэн үлдээж.

Мичиганы их сургуулийн профессор Жон Уоллер энэ бүхнийг судлаад сэтгэлийн дарамт, бухимдлаас болдог гэсэн дүгнэлтэд хүрсэн байна. Бүжиглэж таашаал авч байгаа нь тэр. Дундад зууны үеийн тэр Страсбургт хүмүүс тийм ч таатай амьдарч байгаагүй, ургац муу, өвчин, өлсгөлөнгөөс болж хүмүүс олноороо үхэж байсан. Хүмүүс айдастай амьдарч байсан зэрэг нь гэгээн Виттын тухай домогт өгүүлсэн бурхны өмнө хүмүүс бүжиглэснээр  эрүүл саруул байдаг гэдэгт  итгэсэн хүмүүсийн сэтгэцэд нөлөөлснөөр ийм байдалд хүрсэн гэж тайлбарлажээ.
 
Танганьикийн инээдэг халдвар

1962 оны өвөл зүүн африкийн Танганьик улс гэж байсны нэг сургуулийн сурагчдын дунд нэгэн сонин өвчин дэлгэрчээ. Кашаша тосгоны нэгэн охин ямар ч шалтгаангүйгээр инээгээд байснаар бүх үйл эхэлж. Удалгүй хэд хэдэн хүүхдэд халдварлаж орой гэхэд сургууль даяараа инээж гарсан байна. Энэ нь зогсохгүй байснаас сургууль хичээлээ  хэдэн хоногоор хаахад хүрчээ.

Ингээд ч энэ явдал зогссонгүй хэдэн өдрийн дараа гэхэд зэргэлдээх суурингийн хүүхэд залууст халдварласан байна. Эмч нар болохоор Кашаша тосгоны сургуулийг хаасан болохоор эцэг эхчүүд хүүхдээ нөгөө тосгоны сургуульд явуулснаар өвчин тэндхийн эрүүл хүүхдүүдэд халдварласан гэж үзжээ.

Өвчний шалтгаан, нөхцөл, халдварлаад байгаагийн учрыг тайлж чадсангүй. Тасралтгүй инээж байгаа хүүхдүүдэд ямар ч эм өгөөд нэмэргүй, нөлөөлөхгүй байж. Аажимдаа хоёр долоо хоног, зарим хүүхдийнх хэдэн  сар болоод  өөрөө гайгүй болж өвчний шалтгаан энэ тэр нь нууц хэвээр үлджээ. Гэхдээ  зарим хүүхдэд хүчирхийллийн шинж тэмдэг илэрч байсан гэдэг.

Энэ сонин, бас аймшигт өвчин 1000 гаруй хүүхэд залууст халдварлан ужгирсаар 18 сарын турш үргэлжилсэн байна. Шинжлэх ухааны ямар ч гаргалгаа тайлбар, онош өнөө хүртэл гараагүй.

0 Сэтгэгдэл
Даанч тийм байхаа, сүүлийн үед ёолохоор хүүхнүүд шалдан нүцгэн бүжиглэж харихдаа осгож үхсэн байна гэж дуулдаад байсан юм
Хамгийн их уншсан